Америкийн Конгресс 27-ны өдөр нийт 59 тэрбум ам.долларын санхүүжилтийн төслийг баталж, дийлэнх хэсгийг нь Америкаас Афганистанд 30 мянган цэрэг нэмж илгээхэд зарцуулахаар боллоо.
Конгрессын төлөөлөгчдийн танхим мөн өдөр 308 дэмжсэн, 114 эсэргүүцсэн саналаар дээрх төслийг батлав. 59 тэрбум ам.долларын санхүүжилтээс 33 тэрбумыг нь Афганистан болон Иракт цэрэг нэмж илгээхэд зарцуулах юм байна.Сенат уг хуулийн төслийг батлаад байна. Хуулийн төсөлд ерөнхийлөгч Обама газрын үсэг зурснаар сая хүчинтэй болох юм.
Энэ хууль батлагдсанаар Америкийн конгрессын 2001 оноос хойш Ирак болон Афганистаны дайнд зарцуулсан мөнгө 1 триллион ам.долларт хүрчээ.
\Баатар орчуулав\