
7-р сарын 29-ний өдөр ШДЯ-т Румыний үндэсний ордны өдөрлөг боллоо. Румыний гадаад хэргийн сайд Теодор Баконски, бүс нутаг, аялал жуулчлалын хөгжлийн сайд Ундреа Елена Габриела, Румын улсаас Хятадад суугаа элчин сайд Истиция Виорел, Румыний засгийн газрын дэлхийн яармагийн ерөнхий төлөөлөгч Наги Фердинанд болон ШДЯ-ын Хятадын засгийн газрын ерөнхий төлөөлөгч Хуа Чүн Дө зэрэг хүндэт зочид дэлхийн яармагийн төвд болсон албаны ёслолд оролцлоо.
Румыний Салусари Слатиней дуу бүжгийн чуулга ёслол дээр үндэстний дуу бүжгийн тоглолт үзүүллээ. Мөн Румын үндэсний ордондоо аялал жуулчлалын сурталчилгааны хурал зохиож, дэлхийнгимнастикийн "хатан хаан" Надя Команечи, хөл бөмбөгийн од Георги Хажи, газрын теннисийн дэлхийн аварга асан Настас нарыг урьж уг өдөрлөгт өнгө жавхаа нэмсэн байна. \Баатарорчуулав\