
Олон улсын луут завины спортын холбооны олгосон эрхийн дагуу Аомены спортын хөгжлийн хороо болон Хятадын луут завины нийгэмлэг хамтран зохион байгуулсан "2010 оны Аомены олон улсын луут завины клубын аварга шалгаруулах 7-р тэмцээн" 29-ний өдөр нээгдлээ.
Тус тэмцээнд Европ, Ази, Америк тив, далайн орнуудын 15 улс орон, бүс нутгийн 110 клубын нийт 3600 гаруй тамирчид адил бус багт хуваагдан, хол ойрын зайн, жижиг завины болон баримжаат завины тэмцээнд тус тус оролцож байна.

Энэ удаагийн тэмцээнд жижиг завины уралдаанаас гадна, хөхний хорт хавдрыг эрүүлжүүлэх эмэгтэйчүүдийн баг, хорт хавдрыг эрүүлжүүлэх холимог багийн тэмцээнийг анх удаагаа нэмж, хүмүүс амьдралд өөдрөгөөр хандаж, эрүүл мэндээ нандигнахыг уриалсан байна.
Эх сурвалжаас үзвэл, тус наадам Аомены түүхэнд зохиогдож буй хамгийн өргөн хэмжээтэй олон улсын луут завины тэмцээн юм. Аомены онцгой районы засаг дарга Цүй Шиань тус тэмцээнийг нээсэн байна.\Уртнасан орчуулав.\