29-ний өдөр Хятадын армид тулалдаж явсан Японы хэсэг ахмад дайчид Хятадын ахмад дайчдын хамт Бээжинд Хятад Японы ахмад дайчдын уулзалт хийж, түүхээ санаж, ирээдүйгээ төсөөлөн, Хятад Японы найрамдлаар хөөрөлдсөн байна.
Энэ удаа Хятадад айлчилж буй Японы ахмад дайчид болон тэдний гэр бүлийн 36 хүн байна. Тэд урьд Хятадын Японыг эсэргүүцэх дайны үед Япон цэргийн офицер дайчид байсан ба олзлогдсоны дараа өршөөл хүртэж,Хятадын ардын арми болон Хятадын хувьсгалын дуудлагаар тухайн үеийн 8-р замын цэрэг болон шинэ 4-р армид нэгдэн орсон байна. Дайн дууссаны дараа 1952-1958 онуудад Япон руугаа буцсан ажээ.
Японы ахмад дайчдын төлөөлөгчид 30-ны өдөр Бээжингийн цэргийн тойргийн дугаар хуягт цэргийн дивизэд айлчлах бөгөөд 31-ний үдээс хойно Ардын их хурлын ордонд болох ХАЧА байгуулагдсаны 83 жилийн ойн хүлээн авалтад оролцох юм./Анар орчуулав/