БНХАУ-ын кирилл үсгйин сайт > мэдээлэл > агуулга
Шанхай Ханжоугийн хурдны төмөр зам 2010 оны 10 сард ашиглалтад орно
 
үзсэн тоо: бэлтгэсэн цаг:10/07/30
 

 

ИРЭЛТ:CRI      
 

         Сэтгүүлч 29-ний өдөр Жэжян мужийн Төмөр замын хөрөнгө оруулалтын корпорациас мэдээлснээр, Шанхай Ханжоугийн хурдны төмөр зам 2010 оны 10 сард ашиглалтад орно. Тухайн үед Хөх мөрний гурвалжин хойгийн хот хоорондын ижил хотын үр нөлөө нь улам мэдэгдэхүйц болно гэжээ.

      Синьхуа хорооны мэдээлснээр, Шанхай Ханжоугийн хурдны төмөр замын нийт урт 160 километр ба хоёр хотыг холбож, цагт 350 километрийн хурдтайгаар жилдээ 1 талдаа давхардсан тоогоор 80 сая хүн тээвэрлэхээр төлөвлөгдсөн байна. Шанхай Ханжоүгийн хооронд 38 минут аялах ба одоогийн хамгийн хурдан галт тэрэгнээс ч 40 минут хурдан байх юм. Одоо төмөр замын барилгын ажил үндсэндээ дуусч, 8, 9 сард галт тэрэгний машин тоноглолыг угсарч турших үедээ орох юм.

      Шанхай Ханьжоугийн шугам бол Хятадын хамгийн ачаалалтай шугамын нэг юм. 7-р сарын 1-нд Шанхай Наньжингийн төмөр зам нэвтэрсний дараа Шанхай Ханжоугийн хурдны төмөр зам ашиглалтад орвол Хөх мөрний гурвалжин хойгийн районд хурдны төмөр замын цогцолбор бий болж, Шанхай, Наньжин, Ханжоу зэрэг хот хоорондын харилцаанд үр нөлөө нь улам мэдэгдэхүйц болох юм. \Алтанхуар орчуулав\

<< ХОУР сонсогчдоо шагнал гардуулав Хоёр орны ахмад дайчид Хятад Японы найрамдлын тухай өгүүлжээ >>
 
мэдээ хайх
сонирхолтой мэдээнүүд
хамгийн олон уншигдсан
  • Дэлхийн II-р дайн ба дайнд ялагдсан Япончууд
  • Монгол хэл бичгийн гурван төрлийн үсгийг автоматаар хөрвүүлэх системийг судлан бүтээжээ
  • 5 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд asbestos хэмээх cancer үүсгэгч бодис агуулагдаж байна
  • Дахин амилахаар бэлтгэж байгаа хүмүүс
  • Хөлөнбуйрын үндэсний музей нээлтээ хийжээ
  • "өдөт гүрвэл"-ийн мөрийг илрүүлжээ
  • Бүх дэлхийн хамгийн жижигхэн нохой
  • Дуучин Дэлгэрмөрөний тоглот Хөх хотонд болно
  • ӨМӨЗО-нд анхдагч монгол уран илтгэлийн тэмцээн болов
  • Адууны дэлийг хүний гэзэг шиг янзалжээ
  • холбогдол бүхүй зүйлүүд
    Copyright 2009 Powered By БНХАУ-ын кирилл үсгйин сайт 中国新蒙古文网
    你是本站第位访问者