
2009 оны 9 сарын 19~23-ны өдөр болтлох 5 хоног нь Япончуудын хувьд ховорхон тохиолддог нийтийн амралтын өдрүүд байлаа.
Энэхүү амралтын өдрүүдийг тохиолдуулан Усака хотон дахь Санри соёлын сангаагийн зохион байгуулсан, Япон улсын үндэсний музен ивээн дэтгэсэн "Монгол амьдрад-Усакад" хэмээх үйл ажиллагаа Банпаку цэцэрлэгт 2 өдрийн дурш боллоо.
Банпаку цэцэрлэгийн ногоон зүлгэн дээр найман ханатай монгол гэр барьж, хажууд нь хүүхдүүдэд зориулан илүү гэр барьсан байлаа. Гэрүүдийн гажуугаар хиймэл хонь нийлээдийг тавьсан бөгөөд монгол ахуй амьдралыг харуулахын тулд үндэсний дээл хувцастай хүтүүс тэнд байлцсан байна. Мөн хүрэлцэн ирсэн иргэд, жуулчидын оролцолготойгоор эсгий хийх, аргал түүх, бөх барилдах зэрэг үйл ажиллагаанууд зохиогджээ.

Уг үйл ажиллагааг үүсгэн сэдэж, бүх талаар удирдсан нь Японы Монголч эрдэмтэн, Усака хотон дахь ЯУ-ын үндэсний музейн Профессор Кунагая Юүки болно.
Профессор Кунагая Юүки Монголчуудын ахуй амьрал, ёс заншил, угсаатны зүйн чиглэлээр судалгааны ажил хийж монгол нутгаар удаан жил яавсан түүхтэй бөгөөд эрдэм шинжилгээний нилээд бүтээлтэй нэгэн байлаа.Тэрвээр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь өндөр хөгжилтэй улс, нийгэмд аж төрж байгаа Япончуудад байгаль ертөнцтэйгөө шүтэлцсэн монгол амьдралыг өөрийн нь нүдээр харуулж, гараар бариулж таниулах зорилттой гэнэ. Өөрөөр хэлбэл, Япончууд өөрийн гараар гэр барьж, эсгий хийж байж монгол амьдарыг мэдрэх болно гэж үзсэн байна.
Энэхүү үйл ажиллагааны ач холбогдол нь гэвэл бүх дэлхийг хамарсан орчин ахуйн бохирдол, эх баялагийн хорогдлоос шалгаалан хүн төрөлхтөнд нүүрлэж байгаа байдалд хандуулан байгаль ертөнцтэйгөө зөвөөр харьцдаг Монголчуудын амьдран оршихуйн арга хэлбэрийг таниулахад байгаа гэнэ.

Эл үйл ажиллагаанд оролцсон Японы иргэн Үяагава Фүсакү :-
Монголчуудын байгаль ахуйтайгаа зөвөөр харьцаж, хайрлан хямгадаж ирсэн гүн ухааныг нь малын үс ноосүүр эсгий хийж, түүнээрээ бүрсэн гэрээс нь хүртэл ойлгож болох юм байна. Өндөр хөгжилттэй улсын ард иргэдийн өдөр дутмын амдралд дутагдаж болошгүй цахилгаан, шатхуун, цэвэршүүлсэн ус нь нүүдэлчин Монголчуудад байхгүй хэдий ч, эх байгальтайгаа ийнхүү зохицон амьдарч чаддаг Монгол хүний ухааныг бишрэн гайхав...хэмээн ярьжээ.
|