ХОУР, Пакистаны Музафаргарк хотын сонсогчийн клуб хамтран эрхэлсэн Пакистан дахь анхны Күнзийн хичээлийн танхимын нээлтийн ёслол 29-ний орой Исламабадын Марриотт зочид буудалд боллоо. Пакистаны Шинжлэх Ухаан Техникийн Яамны сайд Мухаммад Свати, Хятадаас Пакистанд суугаа элчин сайд Лүө Жаохүй зэрэг зуу гаруй зочид нээлтэд оролцжээ.
Пакистаны ШУТ-ын яамны сайд Мухаммад Свати баярын үг хэлж, Пакистанд Күнзийн хичээлийн анхны танхим байгуулагдсан явдалд баяр хүргэсэн байна. Тэрээр хэлэхдээ, Күнзийн хичээлийн танхимаар дамжин хоёр орны ард түмэн хоорондын соёл иргэншил, үнэ цэнийн ойлголт, зан заншил, уламжлалаа харилцан нэн сайн ойлгохыг хүсэж байна гэжээ.
Хятадаас Пакистанд суугаа элчин сайд Лүө Жаохүй баярын үгэндээ хэлэхдээ, Күнзийн хичээлийн танхим байгуулагдсан нь хоёр орны найрамдлыг гүнзгийрүүлэх, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ.
Мөн өдөр Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэн-нянь күнзийн хичээлийн танхимд баярын захидал илгээжээ.\Уртнасан орчуулав.\