Хятадын батлан хамгаалах яамны Веб Сайтын 19-ний өдөр нийтэлсэн мэдээгээр, Хятадын тэнгисийн цэргийн байршуулалтын дагуу Адены булан, Сомалийн тэнгист тээврийн онгоцыг хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа Хятадын тэнгисийн цэргийн 4,5-р ээлжийн хамгаалалтын хөлөг онгоцны ангийн командлагчид үүргээ хүлээлгэн өгч хүлээн авах нарийн ажлаа биелүүлж, туршлагаа солилцов. Ёслолоос хойш дөрвөн цагийн дараа буюу орон нутгийн цагаар 18-ны өдрийн тэг цагт Хамгаалалтын үүргийг тав дахь ээлжийн хамгаалалтын анги хэрэгжүүлж эхлэв.
Тэнгисийн цэргийн хамгаалалтын тус хоёр анги мөн өдрийн үдээс өмнө Хятадын болон гадаадын 15 худалдааны хөлөг онгоцыг хамгаалах үүргийг хамтран биелүүлэх болно. Түүний дараагаар дөрөвдөх бүлэг хөлөг онгоц Адены булангаас мордох юм./Баатар орчуулав/