Синьхуа хороо өнөөдөр Хятадын Боловсролын Яамны нэгэн мэдээг нийтэлсэн байна. Уг мэдээнээс үзвэл, 7-р сарын 1-ний өдрийн байдлаар, бүх Хятадын их дээд сургууль төгссөн оюутнуудын ажлын байраар хангагдсан хэмжээ 72.2 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 нэгжээр нэмэгдэж, 4 сая 556 мянган хүнийг ажлын байраар хангасан байна.
Боловсролын Яамны холбогдох хариуцлагатан хэлэхдээ, 2010 онд бүх Хятадын их дээд сургууль төгссөн оюутнууд 6 сая 300 мянгад хүрч, ноднингоос 200 мянган хүн нэмэгдэх тулд, ажлын байраар хангах үүрэг мөн хүнд байна. ХКН-ын Төв Хороо, Төрийн зөвлөл уг асуудлыг маш чухалд үзэж, их дээд сургууль төгссөн оюутныг ажлын байраар хангах асуудлыг ажлын байраар хангах өнөөгийн ажлын тэргүүнд тавьж байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\