НҮБ-ын худалдаа, хөгжлийн зөвлөгөөн 22-ны өдөр Женевт дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан нийтэлж, дэлхийн банк санхүү, эдийн засгийн хямралд огцом буурсан гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний хагаст аажмаар нэмэгдэх төлөв гарч байна. Энэ онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1 триллион 200 тэмбум ам.долларт хүрч, 2012 онд хямралын өмнөх 2 триллион ам.долларын төвшинд хүрэх боломжтой гэж тэмдэглэжээ.
Өмнөд Ази, Зүүн Ази, Зүүн өмнөд Ази бол гадаадын хөрөнгийг татдаг нэлээд төвлөрсөн район юм. Хятадын эргийн бүс нутгийн хөрөнгө оруулалтын өртөг нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хүчинд зарим талаар нөлөөлсөн хэдий ч Хятадын эдийн засгийн том цар хэмжээ болон өсөлтийн аятай хандлага нь өндөр нэмүү өртөг авчирдаг гадаадын хөрөнгө оруулалтыг татах хүчинтэй байсаар байгаа бөгөөд ирээдүйд Азийн бүс нутгийн үйлдвэрлэлийн бүтэц тогтооход гол хүчин болох юм гэж тайланд тэмдэглэжээ. /Баясгалан орчуулав/