28-ны өдөр Хятадын Төв банкны орлогч захирал Хү Шяолянь 4 дахь удаагийн юанийн ханшны өөрчлөлттэй холбогдуулан хэлэхдээ, үйлдвэрлэлийн үнийн зохицуулалт ба юанийн ханшны уян хатан механизмын хэрэгжилтийг харилцан уялдуулах нь Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжилд тустай юм гэж гэжээ.
Тэрээр хэлсэн үгэндээ, эдийн засгийн ерөнхий хэмжээ тасралтгүй өргөжиж, хөдөлмөрийн насны хүн амын өсөлт удааширсан нөхцөлд Хятадын хөдөлмөрлөх хүч хэт илүүдэж байснаа сөрөг тийш хөгжиж, хөдөлмөрийн цалин хөлсний өсөлтийн дарамт ихэслээ. Үүний зэрэгцээ хотжилт, үйлдвэржих явц түргэсч байгаа Хятад улсын эрчим хүч эх баялгийн хэрэглээний хэмжээ их,дэлхийн нөхөн сэргээгдэхгүй эрчим хүч, эх баялгийн үнэ хийгээд байгаль орчныг хамгаалах үнэ цэн дээшилж байна. Үйлдвэрлэлийн үнийн зохицуулалт Хятадын эдийн засгийн зохицуулалтын чухал агуулга мөн.
Үйлдвэрлэлийн үнийн зохицуулалт болон юанийн ханшны өөрчлөлт нь харилцан орлох нөхвөрлөх харьцаатай гэж Хү Шяолянь хэлсэн байна. /Анар орчуулав/