Дэлхийн Банк 28-ны өдөр Бээжинд нийтэлсэн тайландаа, Хятад улс дэлхийд дан ганц орны хэмжээнд төмөр замын зорчигч тээврийн хамгийн их хөрөнгө оруулалтын төлөвлөгөө хэрэгжүүлж байгааг Дэлхийн Банк сайшааж байна гэж тэмдэглэжээ.
Ирэх 2, 3 жилд Хятад улс цагт 250 км-ийн өндөр хурдтай зорчигч тээврийн 42 тусгай төмөр зам тавих ба нийт урт нь 13 мянган км-т хүрнэ. Тухайн үед Хятад улсын хурдны төмөр замын урт дэлхийн бүх орны нийт хэмжээнээс давах юм. Урьдчилан тооцоолсон байдлаар, жил тутмын хөрөнгө оруулалт хэдэн зуун тэрбум юаньд хүрэхээр байна. \О.Дарамбазар орчуулав.\