Америкийн удирдсан "НҮБ-ын цэргийн командлах газар" 29-ний үдээс хойш сонсгол мэдээ нийтэлж, хойд Солонгосын Ардын армийн талтай зөвшилцөөд 30 –ны үдээс өмнө Панмунжонд ахлах хурандаа зэрэглэлийн 3 дахь уулзалтыг зохионо гэж мэдэгдэв.
Сонсгол мэдээнд тэмдэглэхдээ, Америк болон хойд Солонгосын яригдаж байгаа генералын зэрэглэлийн уулзалтаар голдуу "Чеонан" онгоцны хэргийн нарийн ширийн асуудал болон гэрч баримт зэрэгт дүгнэлт өгөх юм. Ахлах хурандаа зэрэглэлийн энэ удаагийн уулзалт нь генералын зэрэглэлийн уулзалтын бэлтгэл уулзалт болно гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\