БНХАУ-ын кирилл үсгйин сайт > Хятад орон > агуулга
Бээжингийн Да жүе си хийд
 
үзсэн тоо: бэлтгэсэн цаг:10/07/05
 

 

ирэлт:CRI     
 

     Том хотын хөл хөгжөөнд залхсан хүн, ганц мөч ч нам сэлүүн газар байвал гэж бодох нь бий. Бээжин хотын баруун дүүрэгт мянган жилийн буурал түүхтэй Да жүе си хийд байгаа. Нам сэлүүхэн Да жүе си хийдэд очиж,   түүх соёлтой танилцаж, ядраа цэлээ, уйтгараа тайлж болох юм.

    Бээжингийн баруун дүүрэг дэх И Хэюань цэцэрлэгт хүрээлэнгээс машнаар арван хэдхэн минут аялбал Да жүе си хийд орно. Мянгаад жилийн түүхтэй Да жүе си хийд манай тооллын 1068 онд Ляо улсын үед байгуулагджээ. Хийдийн дотуур тунгалаг булаг урсдагаар нь "Чин Чюань юань" буюу тунгалаг уст хүрээлэн ч гэдэг.  Ляо улсын үеийн чулуун хөшөө, Мин улсын үеийн барилга, Чин улсын үеийн хааны бичсэн бичээсүүд хийдэд олон байгаа.

     Да жүе си хийдийг зүүн зүгт харуулж байгуулсан нь өглөөний нарны туяаг харахыг хүсэж, үндэстэнд хүсэл эрмэлзэл авчрахыг эрмэлзсэнээрээ   маш онцлогтой барилга болох юм. Хятадын уламжлалт барилгын стиль нь сүм хийдийг урагш нь харуулж барьдаг. Уг хийдийг маш өвөрмөц байдлаар байгуулсан нь Хятадын соёлын олон ургалзтай, эв зохицонгуй, үндэстнүүд хоорондоо соёлоо харилцан  хүлээн авсан үйл явцыг тусгажээ.

     Да жүе си хийдийн барилгын ихэнхийг  Чин улсын үед дахин байгуулав. Сүм дуган нь сүрлэг бараатай, цэцэрлэгт хүрээлэнтэй, аятай сайхан орчин ахуйтай, уулаа түшин байрлажээ. Арын уулнаас тунгалаг булгийн усан хорчигнонхон урссаар хийдийн цөөрмийг бялхуулна.  Аятай сайхан орчин болон эртний барилга байгууламж нь мянган жилийг туулан өнгөрч байгаа ч уг хэвээ хадгалсаар.

     Да жүе си хийд нь Хятан улс, Мин улсаас БНХАУ хүртэл хэдэн төр гүрэн солигдож, түүх шастар өөрчлөгдөж байгаа ч   соёлын амьд чулуужмалаар амьдрах хүчинтэйгээ   байсаар.

      Модон бадам цэцэг нь Да жүе си хийдийн нэгэн том үзэмж бөгөөд бэлгэ тэмдгийнхэн нэг нь юм. Жил бүрийн хавар Да жүе си хийдийнхэн Модон бадам цэцгийн соёлын наадам зохиодог. Уг хийдэд 300 жилйин түүхтэй Модон бадам цэцгийн модтой. Уг цэцгийн модыг уулын Да жүе си хийдийн хамба лам Лү шань уулнаас шилжүүлэн авчирч суулгасан болохоор модон бадам цэцэг тус газрынх биш өмнөд нутгийнх болно. Чин улсын сүүлийн үед авчирснаас хойш жил бүрийн ханшаар цэцэглэн дэлгэрдэг байна.

     Одоо Да жүе си хийдийг жуулчин олонд нээлттэй болгоод байгаа. Модон бадам цэцгийн бадран дэлгэрэх урихан хаврын дулаахан  цагаар Да жүе си хийдээр ирж үзэн сонирхож, аялан жуулчилж, түүх соёлтой нь танилцаж, сэтгэл санаагаа сэргээж болох юм.

     Да жүе си хийд   Бээжингийн баруун ууланд байгаа.

 

<< Хятадын Жэнжөүгийн Вэньмяо хийд Шанхайд хүрвэл заавал очих ёстой хэдэн газар >>
 
мэдээ хайх
сонирхолтой мэдээнүүд
хамгийн олон уншигдсан
  • Хятадын газар нутаг
  • Шанхай хот
  • Төвдийн Өөртөө Засах Орон
  • Утай уулын мянган мутарт Манцушир бурхан
  • Тяньжин хот
  • Бээжингийн буддын шашны сүм хийдүүд
  • Хятадын улсын их театр
  • Их зуу хийд
  • Шиньжиан Уйгарын Өртөө Засах Орон
  • Баруун Шя хаант төр
  • холбогдол бүхүй зүйлүүд
    Copyright 2009 Powered By БНХАУ-ын кирилл үсгйин сайт 中国新蒙古文网
    你是本站第位访问者