Хуа түөгийн өрөгсөн нэр нь Юань Хуа, Пэйгүөчю буюу өнөөгийн Аньхүй мужийн хүн.
Хуа Түө Жан Жүн Жинтэй нэгэн үед Хятадын зүүн Хан улст амьдарч байсан бөгөөд тухайн үеийн эмгэг зүй, эмчилгээний их эрдэмтэн болно. Тэрбээр жор эм, зүү төөнүүрээр өвчин засдаг байснаар барахгүй хагалгаа хүртэл хийж байсан байна. Хагалгаа хийхдээ Хуа Түө өвчтөнд спирт агуулсан "Мафэйсань" уулган мэдээ алдуулдаг байна.
Тэрбээр насан туршдаа тоогүй олон хүнийг өвчнөөс нь салгасан болхоор "Бурхан эмч" цолтой болжээ.
Хуа Түө "Хүний бие байнга хөдөлгөөн хийж байвал хоол амархан шингэдэг, чус саадгүй гүйдэг болохоор өвчинд хялбар нэрвэгддэггүй" хэмээн үзээд бар, буга, баавгай, бич, шувуу зэрэг амьтны хөдөлгөөнийг дууриан "Таван амьтны тоглоом" хэмээх биеийн тамрыг үүдсэн байна. |