БНХАУ-ын кирилл үсгйин сайт > БНХАУ-ын харьяан дахь Монголчууд > агуулга
"Монгол туургатны дуучдын тэмцээн"-ий Өвөр Монгол дахь шалгаруулалт эхэллээ
 
үзсэн тоо: бэлтгэсэн цаг:10/03/16
 


 

ирэлт:www.altan5.com


      2010 оны цагаан сараас өмнөхөн зарласан "Монгол туургатны дуучдын тэмцээн"-ий Өвөр Монгол дахь хуваарь тэмцээн товлосон ёсоор 2010 оны 3 сарын 8-д анхны шалгаруулалтаа  эхэлүүлсэн байна.
     Тэмцээний  зар нийтэлснээс хойш хориодхон хоногийн хугацаанд  Өвөр  Монгол, Шиньжян, Хөхнуур, Бээжингээс 250 хүн нэр мэдүүлсэн байна.
Энэхүү тэмцээнийг Өвөр Монголын Одон Телвиз, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ариг-     Усан Телвиз, Монгол Улсын Үндэсний Олон   Нийтийн Телвиз хамтран зохион байгуулж байгаа юм. "Гурван даваа" нэвтрүүлгийнхэн бодит ажилын үүрэг хариуцалгыг хариуцан дааж байгаа юм байна.
2009 оны 12-р сард Өвөр Монголын Одон Телвизийн "Гурван даваа" нэвтрүүлгийнхэн ОХУ-ын БНБУ-ын нийслэл Улаан -Үд хотонд тухайн газрын хувиарь тэмцээнийг амжилттай зохион байгуулаад ирснийхээ дараа  ийнхүү Өвөр Монгол дахь тэмцээн эхэлж байгаа юм байна. Харин Монгол Улсын хувьд МУҮОНТ-ийн "Шинэ ST буюу Шинэ Соёлын Тэргүүний Ажилтан" хэмээх цэнгээнт нэвтрүүлгийнхэн Өөрсдөө дуучдаа шалгаруулж  шидвэрт тэмцээнд оролцуулна. Иймд  Монгол, Буриад хоёр улсын хувьд нэгэнт бэлэн болоод байгаа бололтой.
      Харин Өвөр Монголд болж байгаа анхны шалгаруулалтаар 190 хүн оролцлоо. Урлаг соёл асар их хөгжсөн Монгол, Буриад хоёр улсын дуучидтай харьцуулахад Өвөр Монгол, Шиньжян, Хөхнуурын оролцогчид маань ямар нэгэн талаар жолоо богинодож магадгүй нь бодит үнэн боловч Монгол туургатан хэмээгдсэн хэн хүнийн алганд багтаж мэдэх аз бий гэдэгт хүмүүс эргэлзэхгүй байна. Өвөр Монголдоо гайгүй дуулдаг, дуучин нэртэй хүмүүс бараг л оролцсонгүй байна.
     Анхны шалгаруулалтаар бүх орлцогчдыг хөгжимгүй дуулуулж шалгасан болно. Харин хоёр дахь шалгаруулалт нь 3-р сарын 15-21 болтлох хугацаанд өдөр бүрийн 20:00 цагт Өвөр Монгоын Одон Телвизээр цацагдана. Үүнд Монгол, Буриад хоёр улсаас хянагч, хөтлөгч оролцно. Энэхүү шалгаруулалт нь 7 хоногийн турш болох бөгөөд шалгарч үлдсэн 10 оролцогчийг 2010 оны 7 сарын арвадаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох "Монгол туургатны дуучдын тэмцээн"-д оролцуулна.
    Монгол Улст болох тэмцээний аливаа зардлыг Өвөр Монголын МОТ-ийн "Гурван даваа" нэвтрүүлгэ бүрэн хариуцана.
    Өвөр Монгол дахь анхны шалгаруулалтаар тодорсон 60 оролцогчийн нэрс нь :

 

 

 

<< Б.Байгаль:Ямар ч орчинд хийх ёстой ажлаа хийгээд л явж чаддагаараа би бахархдаг Дашцэрэнгийн аялал- Цастийн орноо >>
 
мэдээ хайх
сонирхолтой мэдээнүүд
хамгийн олон уншигдсан
  • Улаанцавын Дөрвөд (Дөрвөн хүүхэдийн аймаг) Монголчууд
  • Үзэмчин Монголчууд
  • БНХАУ-т Монгол, Хамниган хүүхдүүдийн дуу бүжгийн чуулган бий болов
  • Торгууд Монголчууд
  • Их эрдэмтэн Б.Ринчин Хуфангагийн өмнө сунаж мөргөж байжээ
  • Олимпийн алтан медальт монгол залуу Жан Шяо Пин
  • Хуучин Баргын тухай
  • Д.Цолмон:Баргачууд галаа тойроод зээрэнхийлж бөөрөнхийлж тоглодог
  • Хуучид аймгийн тухай товчхон өгүүлэмж
  • Бишрэхгүй байхын аргагүй хүн
  • холбогдол бүхүй зүйлүүд
    Copyright 2009 Powered By БНХАУ-ын кирилл үсгйин сайт 中国新蒙古文网
    你是本站第位访问者