БНХАУ-ын кирилл үсгйин сайт > БНХАУ-ын харьяан дахь Монголчууд > агуулга
Б.Байгаль:Ямар ч орчинд хийх ёстой ажлаа хийгээд л явж чаддагаараа би бахархдаг
 
үзсэн тоо: бэлтгэсэн цаг:10/04/06
 

 

                                                                                                                                                                              Ярилцалга авсан:Ж.Ариунаа
 
 Юм юм зүсээ хувирган ирэх цагийг бараадсаар байгаа энэ цаг үед Өвөр Монголчууд бид ч янз бүрийн ажил төрөл эрхлэн амьдарцгаадаг болжээ.Тэр дундаа залуучууд багачууд ч бие дааж юм хийсээр байгааг анзааралгүй өнгөрч болохгүй. Үндэстнийхээ соёл хөгжлийн төлөө үг дуугүй хийчээн ажилласаар байгаа нэгэн залуугийн манай сонинд өгсөн ярилцалгыг яг одоо уншигч та бүхэндээ хүргье.
 Ариунаа:-Сайн байна уу ?
 Байгаль:-Сайн.Сайн байна уу ?
 Ариунаа:-Та өөрийгөө танилцуулана уу.
 Байгаль:-За.Намайг Баянжаргалын Байгаль гэдэг. Би 1986 онд Шилийн-гол аймгийн Хөвөөт шар хошууны Хонгор-Уул сумд төрсөн. 2008 онд ӨМИС-ийн монгол хэлний салбарын тоо хэлний ерөнхий ангиас төгссөн.
Ариунаа:-Хийж байсан ажлуудынхаа талаар яриад өгөхгүй юү?
Байгаль:-За. Би эхэндээ Өвөр Монголын “Тэнгэр тал” соёл зууч комрань, Өвөр Монголын “Овоо-Алс” сургуульд Компьютерийн мэрэгжилтнээр ажиллаж байсан. 2008 онд “Тэнгэр тал”  буюу www.ttcy.com  дуу хөгжмийнВэб-сайтыг хийсэн. 2009 онд “Овоо” буюу www.miniovoo.com, Монгол болог буюу   www.mglblog.net гэх хоёр сайтыг хийхэд оролцсон. Өнөө болоход Бээжин хотын "Жан Шүн" компаньд гар утасны софт хийж байна.
Ариунаа:- Та монгол MP3 тоглуулаг  www.hongor.net/ehshig.html   хийсэн байсан. Энэнд Өвөр Монголчууд танд их баярлаж байгаа байлгүй. Харин танд яагаад ийм санаа төрсөн юм бэ? Үүнийг хийхэд таны хувьд хүндрэлтэй байсан уу ?
Байгаль:- Анх эхлээд Компьютер оролдож байснаас л надад нэг бодол ороод байдаг байжээ. Юу вэ гэвэл интэрнетээс ямар нэгэн сонирхолтой юм үзвэл л үүнийг монголоор хийж болдог бол уу гэж. Би өөрөө дуунд дуртай. Гэвч дандаа интэрнетээс дуу сонсчбайх их түвэгтэй шдээ. Тэр үед би Хятадын “Чян Чян Тин” гэдэг МР3 тоглуулагчийг байнга хэрэглэдэг байсан. Тэрийг мөн л монголоор хийж болдог бол уу гэж бодож байсан. Бээжинд ирж ажиллаад мэрэгжил дээшилснээр үүнийг хийх боломжтой болсон. Ноднингийн арван сараас ажлаа эхлээд өнөө жилийн нэг сард дуусгасан л даа. Олон ч удаа хүндрэлтэй асуудалд учирч байсан. Гэхдээ “Дурд шаргүй” болохоор даагаад л гарсан.
Ариунаа:-Таныг хүүхэлдэй жүжиг хийж байсан гэж сонссон ?
Байгаль:-Өө. Тийм ээ. 2007 онд "Домог","Хулгана архи амталсан нь" гэдэг хоёр жижигхэн хүүхэлдэй жүжиг хийсэн минь "Бүргэд" сайтаар нйитлэгдсэн байсан.
Ариунаа:-Ерөөсөө Өвөр Монголд яагаад өөрийнхөө гэсэн хүүхэлдэй жүжиг байхгүй байна вэ ? Цаашдаа хөгжих болом хэр байна вэ ? Та энэ тухай юу боддог бэ? Та хойшдоо хүүхэлдэй жүжиг  хйих үү ?
Байгаль:- хүүхэлдэй жүжиг гэснээс би анх эхэлж Компьютер оролдохдоо хөдөлдөг зураг хийж сурсан юм. Тэр үед маш урматайбайсан. Тэгээд өөрийн гэсэн хэдэн бүтээлээ гаргасан. Сайт, софт хийхтэй адилгүй нь хүүхэлдэй жүжиг  хийхэд сэтгэлийн мэдрэмж их шаардадаг. Санаа сэтгэл уужуу тайвуу, уур бохинодолгүй хийх нь чухал. Тэгээд ч маш их ядарна. Би одоохондоо хүүхэлдэй жүжиг  хиймээргүй байна.Хүүхэлдэй жүжиг хийхэд хүрэлцэхүйц бэл бэнчин шаардагдана. Тэгээд заавал ч үгүй нэг хамт нэгж байх ёстой. Ганц хоёр хүн хийгээд гаргачихдаг юм биш ээ. Өвөр Монголын картон жүжгийн хөгжилт өрөвдөлтэй байгаа нь бодит үнэн.Үүнд бэл мөнгө хүрэлцэхгүй, чухалчилж үзэх хүн цөөнөөс гол шалтгааллаа гэж би боддог. Аль эрт би Бас “Балгансангийн үлгэр”-ээр сэдэвлэж хүүхэлдэй жүжиг хийлцэж байсан юм. Эхлээд ажил нилээд урагштай явагдаж байснаа сүүлдээ мөнгө хүрэлцэхгүй болоод дутуу орхисон л даа.
     Ариунаа:- таны орчмын төлөвлөгөө ?
     Байгаль:- Дараа жилээс ӨМИС-ын монгол хэлний Цахим мэдээлэлийн удирдалгын чиглэлээрАспирантаар шалгуулах байна. Одоохондоо хамгийн их хүсэж,төлөвлөөд байгаа зүйл минь энэ.
      Ариунаа:- Уучлаарай.Танаас хэдэн зан чанарын холбогдолтой асуулт асуучихах уу?
      Байгаль:- Асуу асуу.
      Ариунаа:- За.Та юугаараа бахархадаг вэ?
      Байгаль:-Нас хураг хүүхдүүдийг бодвол би багадаа их хал үзсэн гэх үү. Аав минь өөд болоод амьдралын хал, балыг арай эрт амссан. Тэгэхлээр хир баргийн юуманд гутарч гуньдаггүй. Ямарч орчинд хийх ёстой ажлаа хийгээд л явж чаддагаараа би бахархадаг. 
      Ариунаа:-Танд ямар хүн илүү таалагдадаг вэ?
      Байгаль:-Зорьсон ажилдаа хүч тавьж ойгоогүй хөдөлмөрлөдөг,нэг сэтгэлээр ханддаг, бодсон санасандаа заавал хүрхийг хичээдэг тийм л хүн надад илүү таалагдадаг.
Ариунаа:-Та юуг үзэн яддаг вэ?
Байгаль:-Их үг хэлэхийг.
Ариунаа:-Танай сонирхол ?
Байгаль:-Би өөрөө наадам үзэх их дуртай.Нутгйинхаа алдрыг дуудуулан наадмын дэвжээнд хийморио сэргээж явдаг сайн бөхчүүдийг чин үнэнгээсээ биширдэг.
Ариунаа:-Танай дутагдал ?
Байгаль:- Танай энэ асуултанд их тулгамдалаа даа. Юу гэдэг юм бэ дээ.Би жоохон залхуу юм уу даа. Биеэ сайн шаардаж чаддаггүй.Энийг л хэлэхээс.
Ариунаа:-Танай хамгаас санааширдаг асуудал ?
Байгаль: - Цахим мэдээлэлийн шинэ үе хүрч ирлээ. Монгол үсгийн Стандартчилал нь монгол бичиг хэрэглэж байгаа Монголчуудын соёлыг хөгжүүлэхэд эрхэвш нөлөөлөх хүчин зүйл хэмээн ойлгож болно. Яагаад гэвэл мэдээ мэдээлэл гэдэг чинь үсэг бичиг дээр голдуу явагддаг болохоор. Баярлууштай нь гэвэл монгол үсгийн кодчилол аль хэдийн бий болоод одоо болоход нэгэнт түгээмэлжжээ. Гэхдээ Монгол үсгийн янз янзын кодчилол хэрэглэдгээс болж янз янзын асуудлууд бас гарч ирсэн байна.Өөрөөр хэлбэл хүмүүс монгол үсгийг янз бүрээр шивээд байдаг мөртлөө эдгээр нь хоорондоо нэг нэгнээ уншихгүй байна. Энд аль нь сайн, аль нь муу гэж үнэлэхгүй, харин заавал дурьдах ёстой нэг асуудал бол, эдгээркодчилолуудын иүникодын байршил нь өөр өөр байдгаас болж үүссэн асуудалууд нь:
     1.Харилцан харшилдаг.
     2.Нэг нэгнийхээ орчинд эвдэрдэг.
     3.Хайлтанд харилцан танихгүй зэрэг болно.
Одоо Өвөр Монгол, Шиньжян, Хөхнуурт монгол үсгийн янз янзын кодчилол хэрэглэсэн сайтууд хийгдлээ. Олон ч мэдээ мэдээлэл, хэрэгтэй хэрэггүй юм хадгалагдлаа. Ямар ч нэгдэлгүй, ямар ч баримжаагүй, нэг нь нэгээ уншиж болдоггүй. Ийм байдалд хүмүүсийн хийсэн ажил, монгол мэдээ мэдээлэл, соёлын бүтээгдэхүүнүүд хэрэггүй новш болж овоорсоор байна. Энэ “новш” өдөр ирэх тусмаа зузаарсаар байна гэж бодоход аймаар байгаа биз.
Өөр үндэстний үсэг бичиг гар утсан дээр, компьютерийн hard disk дээр хүртэл суугдаж болсон байтал миний Монголын босоо үсгийн кодчилол өдрөөс өдөр арвидсаар байна. Анх эхлэхдээ л холыг бодсонгүй, хэрэглэгчээ бодсонгүй, зүгээр л нэг нэгэнтэйгээ уралдаж зохиогоод байснаас болж ийм юм болчихлоо гэж боддог. Хэрэглэгчид маань чухам алыг нь хэрэглэхээ ол ядан гачигдадагтай адилхан би ч нэгийг нь сонгон авч сайт хийлээ.Софт ч зохиолоо. Хооронд нь хөрвүүлдэг багаж ч зохиож үзлээ. Босоо монгол бичгээ босоо монголоор хөрвүүлээд л байдаг. Энгэж бодохоор уур хүрэх ч шиг, айдас хүрэх ч шиг болдог.
Энэ их асуудлыг орон нутаг, нам засгаас эрт оройгүй шийднэ байх гэж хүмүүс найдаад л суугаад байх юм. Яахав, үнэн бол сайн л байна, үнэн л байх болоосой.
      Ариунаа:-Үнэн үгтэй сайхан ярилцалга өгсөнд баярлалаа.Танд тэнгэр мэт амжил хүсье.
      Байгаль: -Маш их баярлалаа.Танд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье.
      Ариунаа:-Баярлалаа.
 

 

<< Дээд Монголчууд монгол телвиз сонирхох боломтой боллоо "Монгол туургатны дуучдын тэмцээн"-ий Өвөр Монгол дахь шалгаруулалт эхэллээ >>
 
мэдээ хайх
сонирхолтой мэдээнүүд
хамгийн олон уншигдсан
  • Улаанцавын Дөрвөд (Дөрвөн хүүхэдийн аймаг) Монголчууд
  • Үзэмчин Монголчууд
  • БНХАУ-т Монгол, Хамниган хүүхдүүдийн дуу бүжгийн чуулган бий болов
  • Торгууд Монголчууд
  • Их эрдэмтэн Б.Ринчин Хуфангагийн өмнө сунаж мөргөж байжээ
  • Олимпийн алтан медальт монгол залуу Жан Шяо Пин
  • Хуучин Баргын тухай
  • Д.Цолмон:Баргачууд галаа тойроод зээрэнхийлж бөөрөнхийлж тоглодог
  • Хуучид аймгийн тухай товчхон өгүүлэмж
  • Бишрэхгүй байхын аргагүй хүн
  • холбогдол бүхүй зүйлүүд
    Copyright 2009 Powered By БНХАУ-ын кирилл үсгйин сайт 中国新蒙古文网
    你是本站第位访问者