БНХАУ-ын кирилл үсгйин сайт > БНХАУ-ын харьяан дахь Монголчууд > агуулга
Бээжингийн Монголчуудын наадам болов
 
үзсэн тоо: бэлтгэсэн цаг:10/05/23
 

 

ирэлт:Хятадын Олон Улсын Радио      
 

 

 

       Хятадын нийслэл Бээжин хотод ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчуудын уламжлалт наадам 22-ны өдөр Бээжин дэх Хятадын Төвийн Үндэстний Их Сургуульд боллоо.

       Албан байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, урлаг уран сайхны чуулга, аж ахуйн нэгж зэрэг олон салбарт ажиллаж, сурч байгаа 1000 гаруй Монголчууд өндөр настан, үр хүүхдээ дагуулан, үндэстний хувцас заслаараа гоёж, Төвийн Үндэстний Их Сургуульд цугларан, нийслэл Бээжинд 30 дахь жилдээ зохиогдож байгаа наадамдаа оролцов. 

 

 

     Наадам дээр оюутнуудын үндэстний бүжиг, бөхийн барилдаан, хүүхдийн Монгол хэлээр ярих уралдаан зэрэг Монголчуудын онцлог шинжийг харуулсан тоглолт, уралдаан тэмцээн зохиож, наадамчдын дур сонирхлыг татав. Хөдөө нутгийнхаа цэцэгт ногоон дэнжийг хотолзтол наадаагүй ч гэсэн өсөхөөс сурсан хэл соёл, уламжлалт наадам тоглоомоороо бахархаж сэтгэл тэнийтлээ баярлацгаалаа. \Цэцэн мэдээлэв\

<< Таван тансаг Хөлөн Буйр хүүхдийн найрал дуучид экспо-д дуулав "Таван тансаг" Хөлөнбуйрын хүүхдийн хамтлаг дэлхийн яармагт дуу өргөнө >>
 
мэдээ хайх
сонирхолтой мэдээнүүд
хамгийн олон уншигдсан
  • Улаанцавын Дөрвөд (Дөрвөн хүүхэдийн аймаг) Монголчууд
  • Үзэмчин Монголчууд
  • БНХАУ-т Монгол, Хамниган хүүхдүүдийн дуу бүжгийн чуулган бий болов
  • Торгууд Монголчууд
  • Их эрдэмтэн Б.Ринчин Хуфангагийн өмнө сунаж мөргөж байжээ
  • Олимпийн алтан медальт монгол залуу Жан Шяо Пин
  • Хуучин Баргын тухай
  • Д.Цолмон:Баргачууд галаа тойроод зээрэнхийлж бөөрөнхийлж тоглодог
  • Хуучид аймгийн тухай товчхон өгүүлэмж
  • Бишрэхгүй байхын аргагүй хүн
  • холбогдол бүхүй зүйлүүд
    Copyright 2009 Powered By БНХАУ-ын кирилл үсгйин сайт 中国新蒙古文网
    你是本站第位访问者