БНХАУ-ын кирилл үсгйин сайт > БНХАУ-ын харьяан дахь Монголчууд > агуулга
Таван тансаг Хөлөн Буйр хүүхдийн найрал дуучид экспо-д дуулав
 
үзсэн тоо: бэлтгэсэн цаг:10/05/25
 

 

Ирэлт:CRI     
 

     

Өвөр Монголын зүүн хойд хэсгийн Хөлөн Буйрын тал нутгийн үндэстний цөөнхийн хүүхдийн урлагийн чуулга – Таван тансаг Хөлөн Буйр хүүхдийн найрал дууны чуулгын хүүхдүүд өөрийн үндэстний үг хэлээрээ тал нутагт үе дамжин уламжлагдсаар ирсэн ардын дуугаа дуулж, гэр нутаг тал нутгийн соёлоо дэлгэрүүлээд Хятад даяар нэрд гарсан юм.

     5-р сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд Шанхайн Дэлхийн яармагийн Пүшигийн цэцэрлэгт хүрээлэнгийн Дэлхийн яармагийн талбай дээр Хөлөн Буйр хүүхдийн найрал дууны чуулга 5 удаа тоглох гэж байна. Дэлхийн олон орны жуулчид тал нутгийн соёл иргэншлийг тэд нарын дуунаас сонсож мэдрэх болно. Хөлөн Буйр хотын Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн дарга хатагтай Жао Лихуа Хөлөн Буйр хүүхдийн найрал дууны чуулгыг танилцуулж хэлэхдээ,

     Хөлөн Буйр хүүхдийн найрал дууны чуулга 2006 оны 12-р сард байгуулагдсан, Монгол үндэстний Буриад, Барга ястан, Эвэнк, Орцон, Дагуур зэрэг үндэстний 6 –13 хүртэлх насны хүүхдээр бүрэлддэг, тэд нарын ихэнх нь Хөлөн Буйрын малжих нутаг, шугуйт район, тариалах нутгийн хүүхэд, дуулж байгаа дуу нь мөн тал нутаг, ой модонд олон зуун жил дуулагдсаар ирсэн ардын дуу, хүүхдийн дуу бөгөөд бүх дууг тэд нар өөрийн үндэстний эх хэлээрээ дуулдаг юм гэжээ.

     Эдгээр хүүхдийн тоглолт нь голдуу хүүхдийн найрал дуугаар голлож, мөн бүжиг, тоглоом, хувцас өмсгөл , ерөөл магтаал зэрэг урлагийн хэлбэрээр тал нутгийн соёлыг зураглан дүрсэлж, балар эртний тал нутгийн хүүхдийн дуунд амьдралын хөгжил цэнгэлийн шинэ уур амьсгал оруулсан байна.

     2007 онд Шанхайн дэлхийн яармагийн зохицуулах газрын орлогч дарга Хү Жиньжүнь Бээжинд Таван тансаг Хөлөн Буйрын хүүхдийн найрал дууны чуулгын анхны тоглолтыг сонирхож, хүүхдийн гайхамшигтай сайхан тоглолт түүний сонирхлыг их татжээ. Шанхайн дэлхийн яармагийн "сайхан хот, сайхан амьдрал" уриа нь олон ургаалаач хамтаар орших, өөр хоорондоо харилцан багтаах ёсыг харуулсан юм. Уг хүүхдийн хамтлагийн тоглолтын уламжилсан соёлын ой сэтгэмж нь Шанхайн дэлхийн яармагийн гол сэдэв, байр суурьтай маш нийцэж байгаа юм гэж Хү Жиньжүнь сурвалжлагчид хэлэв.

 

     Тэрээр хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг хүн төрөлхтний соёлын хэлбэрийн олон янзыг хүндэтгэн санаачлахыг онцолж байгаагаас Таван тансаг Хөлөн Буйрын хүүхдийн найрал дууны чуулга нь Хятадын олон үндэстний иймэрхүү соёлын баялгийг харуулсан байна. Иймээс өнгөрсөн оны намар Шанхайн дэлхийн яармагийн зохион байгуулагчид Хөлөн Буйрт тусгайлан очиж газар дээр нь хүүхдийн амьдралыг ойлгосон бөгөөд Шанхайн дэлхийн яармаг дээр тэд нарын тоглолт тоглохыг албан ёсны урьсан байна гэжээ.

 

     Шянганы Фэнхуан хятад хэлний телевизийн дарга Ван Жи-яний өөр нэг тушаал бол Таван тансаг Хөлөн Буйрын хүүхдийн найрал дууны чуулганы дарга юм, тэрээр уг чуулганыг зохион байгуулсан юм. Ван Жи-янь Өвөр Монголын Өөртөө Засах Районд төрж, хүүхэд ахуй насандаа Хөлөн Буйрт амьдарч байснаар тал нутгийн соёлд гүн хайртай хүн юм. \Цэцэн,Урангоо орчуулав\

<< Зүүн Үзэмчиний Монгол хүүхдүүд үндэсний музейд Бээжингийн Монголчуудын наадам болов >>
 
мэдээ хайх
сонирхолтой мэдээнүүд
хамгийн олон уншигдсан
  • Улаанцавын Дөрвөд (Дөрвөн хүүхэдийн аймаг) Монголчууд
  • Үзэмчин Монголчууд
  • БНХАУ-т Монгол, Хамниган хүүхдүүдийн дуу бүжгийн чуулган бий болов
  • Торгууд Монголчууд
  • Их эрдэмтэн Б.Ринчин Хуфангагийн өмнө сунаж мөргөж байжээ
  • Олимпийн алтан медальт монгол залуу Жан Шяо Пин
  • Хуучин Баргын тухай
  • Д.Цолмон:Баргачууд галаа тойроод зээрэнхийлж бөөрөнхийлж тоглодог
  • Хуучид аймгийн тухай товчхон өгүүлэмж
  • Бишрэхгүй байхын аргагүй хүн
  • холбогдол бүхүй зүйлүүд
    Copyright 2009 Powered By БНХАУ-ын кирилл үсгйин сайт 中国新蒙古文网
    你是本站第位访问者