Вэнь Жябао хэлэхдээ, Катар бол Персийн булангийн чухал орон юм. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүчин болон гадаадад нөлөөлөх чадвар тасралтгүй дээшилж байна. Хятад Катарын харилцаа өдөр ирэх тутам нягтширч, хоёр тал улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт үр ашигтай хамтран ажилласаар ирлээ. Катарын талтай дэд бүтцийн байгуулалт, банк санхүү, эрүүл мэнд, агаарын тээвэр, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхийг судлан өргөжүүлж, Хятад Катарын эдийн засаг худалдааны харилцааны олон талт чанарыг биелүүлэхэд бэлэн байна гэжээ. Тэрээр мөн Иран болон Сирийн асуудлаар санал бодлоо илэрхийлж, Олон улсын хамтын нийгэмлэг бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.
Хамад хэлэхдээ, Хятад улс бол Катарын хамтын ажиллагааны чухал түнш юм. Хоёр орны харилцаа урт хугацааны бөгөөд стратегийн чанартай, хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн байна. Катарын тал Хятадын талтай гарын үсэг зурсан хамтын ажиллагааны олон хэлэлцээрийг чанд сахиж, хоёр тал болон олон талт хүрээнд Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно гэжээ.\Урьхан орчуулав\