Вэнь Жябао Ираны асуудлын тухай хэлэхдээ, бүс нутгийн байдал ээдрээтэй байгаа өнөөгийн нөхцөлд хурцадмал байдлыг намдаах нь холбогдох талуудын хамтын ашигт нийцэх юм. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх системийг Хятадын тал хамгаалж, Иран цөмийн зэвсгийг судлан үйлдэх болон эзэмшихийг эсэргүүцэн, дундад дорнодын цөмийн зэвсэггүй бүс нутаг байгуулахыг дэмжинэ. Ираны асуудлыг улс төрийн аргаар эетэй шийдвэрлэж, холбогдох талууд хамтаар чармайн зургаан орон болон Иран хэлэлцээгээг дахин сэргээн, олон улсын хамтын нийгэмлэг бүтээлч үүрэг үзүүлбэл зохино гэжээ.
Сирийн асуудлаар Вэнь Жябао хэлэхдээ, Сирийн дотоодын холбогдох талууд хүчирхийллээ даруй зогсоож, яриа хэлэлцээ болон зөвшилцлөөр дамжин асуудлыг шийдвэрлэхийг Хятадын тал уриалж байна. Арабын холбооны эвсүүлэх чармайлт үр дүнд хүрэхийг хүсэж байна. Арабын холбооны ажиглагчид цаашид ч бодит, шударга судалгаа явуулж, олон улсын хамтын нийгэмлэг Сирийн асуудалд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ. \Дүүрэнжаргал орчуулав\