Америкийн ерөнхийлөгч Барак Обама 17-ны өдөр Цагаан ордонд Иорданы ван 2-р Абдуллахтай хийсэн уулзалтын дараа хэлэхдээ, Сирийн хүчирхийллийн ажиллагааг "тэвчих аргагүй"боллоо гэжээ.
Барак Обама хэлэхдээ, Америк Иордантай найрсаг зөвшилцлөө үргэлжлүүлэн, Сирийн өнөөгийн засгийн газрыг унагаах олон улсын дарамт болон орчинг бүрдүүлэхэд дөхөм үзүүлнэ гэжээ.
Тэд мөн дундад дорнодын асуудлаар голлон ярилцаж, хоёр тал цаашдын зөвшилцлөөр Израиль болон Палестин хэлэлцээгээ сэргээх асуудлыг шийдвэрлэхийг уриалан, "үнэнч байр сууриар" энх тайвны замаар маргаанаа шийдвэрлэхийг хүсэж байна гэжээ.
Сирийн гадаад хэргийн яам мөн өдрийн нийтлэлдээ, Катарын удирдагч Арабын армийг Сирид суулгана гэдэг саналыг эрс эсэргүүцнэ гэжээ.
\Дүүрэнжаргал орчуулав\