Хоёр өдөр үргэлжлэх НАТО-гийн цэргийн жанжин штабын дарга нарын хурал мөн өдөр Брюсселийн төв байранд өндөрлөж, тус хуралд НАТО-гийн 28 гишүүн орон болон 9 түнш орны төлөөлөгчид оролцсон байна. Хурлын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Бартелс хэлэхдээ, хуралд оролцож буй газрын дундын тэнгисийн орнууд Сирийн байдалд сэтгэл түгшиж байна. Тус хурлаар цэргийн талаас гар дүрэх тухай асуудлыг хэлэлцээгүй бөгөөд НАТО-гийн тал ч гар дүрэх төлөвлөгөөгүй гэсэн байна.
Энэ сарын эхээр, Оросын Үндэсний Аюулгүй байдлын асуудлаарх хурлын нарийн бичгийн дарга Николай Патрушев хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, мэдээнд дурдсанаар НАТО болон зарим тэнгисийн орнууд Ливид авсан арга хэмжээг үндэслэн Сирид цэргийн талаас шууд гар дүрэх гэж байна. НАТО-гийн гишүүн орон болох Турк чухал үүрэг гүйцэтгэж, Америктай хамт Сирийн нутагт нислэгийн хориотой бүс байгуулж мэднэ гэжээ. Гэвч энэ яриаг НАТО-гийн тал үгүйсгэсэн байна. /Анар орчуулав/