НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 19-ний өдөр даргын мэдэгдэл батлан, эрх зүй болон хуулийн засаглалыг урагшлуулахын чухал чанарыг онцолж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамтаар хамгаалан, мөргөлдөөнөөс сэргийлж, маргааныг энх тайвны арга замаар зохицуулахыг улс орнуудад уриалсан байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл мөн 19-ний өдөр эрх зүй болон хуулийн засаглалыг ахиулах асуудлаар ил шүүмжлэл хийж, даргын мэдэгдэл баталсан юм.
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ли Бао дүн илтгэл хийх үед, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг улс орнууд чанд мөрдөн, эрхийн хүрээнээс халихаас зайлсхийж, маргаанаа энх тайвны арга замаар зохицуулан, НҮБ-ын хориг тавих аргыг хянуур болгоомжтой хэрэглэхийг уриалж байна гэж онцолжээ. \Э.Цогзолмаа орчуулав\