БНХАУ-ын кирилл үсгйин сайт > мэдээлэл > агуулга
Ираны цөмийн хэлэлцээг даруй сэргээхийг уриалав
 
үзсэн тоо: бэлтгэсэн цаг:12/01/20
 

ирэлт  :    Хятадын Олон Улсын Радио

          Бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс Ираны цөмийн асуудлын хэлэлцээг даруй сэргээхийг Турк болон Ираны гадаад хэргийн сайд нар 19-ний өдөр Туркийн нийслэл Анкарад холбогдох талуудад уриалсан байна.

 

         Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет Давутоглу мөн өдөр тус улсад айлчилж байгаа Ираны Гадаад хэргийн сайд Али Акабар Салехитай хэлэлцээ хийсний дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өнөөгийн Ираны асуудлын зангилаа бол хэлэлцээг нэн даруй дахин сэргээх, хурцадмал байдлыг арилгах юм. Турк бэлтгэл ажлаа сайн хийсэн байна, хэлэлцээг дахин сэргээхийн төлөө чармайна гэжээ.

         Тэрээр хэлэхдээ, Европын Холбооны гадаад харилцаа болон аюулгүйн бодлогын дээд төлөөлөгч Аштон болон Ираны албаны хүмүүс сүүлийн үед өөр өөр газруудад түүнд Ираны цөмийн асуудлын хэлэлцээг дахин сэргээх хүсэл эрмэлзлэлээ илэрхийлсэн юм гэжээ.

         Салехи хэлэхдээ, хэлэлцээг Истамбулд хийхийг хүсэж байна. Иранаас гадна Ираны шинэ цөмийн хэлэлцээнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 5 байнгын гишүүн орон болон Германыг оролцуулах ёстой гэжээ. \Сайн-Өлзий орчуулав\

<< Таван тансаг Хөлөнбуйр хүүхдийн найрал дууны бүлгэм Америкд хүрч тоглолт гаргаасан НҮБ-ын хориг тавих аргыг хянуур болгоомжтой хэрэглэхийг уриалав >>
 
мэдээ хайх
сонирхолтой мэдээнүүд
  • Их хотын үдшийг хөгжөөсөн ӨМ-ын бүх оддын тоглолт
  • хамгийн олон уншигдсан
  • Монгол хэл бичгийн гурван төрлийн үсгийг автоматаар хөрвүүлэх системийг судлан бүтээжээ
  • Дэлхийн II-р дайн ба дайнд ялагдсан Япончууд
  • Бүх дэлхийн хамгийн жижигхэн нохой
  • Хөлөнбуйрын үндэсний музей нээлтээ хийжээ
  • Чингис хааны байгуулсан Ноён цонжинд шинжилгээ хийжээ
  • Адууны дэлийг хүний гэзэг шиг янзалжээ
  • Дахин амилахаар бэлтгэж байгаа хүмүүс
  • 5 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд asbestos хэмээх cancer үүсгэгч бодис агуулагдаж байна
  • Монгол электрон толь бий болжээ
  • "өдөт гүрвэл"-ийн мөрийг илрүүлжээ
  • холбогдол бүхүй зүйлүүд
    Copyright 2009-2011 Powered By БНХАУ-ын кирилл үсгйин сайт 中国新蒙古文网