БНХАУ-ын кирилл үсгйин сайт > Сурган хүмүүжил > агуулга
2012 онд Хятадын засгийн газрын тэтгэлгээр гадаадад суралцагсдын тоо 16 мянгад хүрнэ
 
үзсэн тоо: бэлтгэсэн цаг:11/10/20
 

    

ирэлт:Хятадын Олон Улсын Радио   

         

            Хятадын боловсролын яам саяхан мэдэгдсэнээр, 2012 онд Хятад улс засгийн газрын тэтгэлгээр гадаадад сургах цар хүрээг 2011 оны 13 мянгаас 16 мянга болтол өргөжүүлж, үндсэн ангийн шилдэг оюутнуудыг гадаадад суралцуулах төсөл гаргаж, туршин хэрэгжүүлэх боллоо.
Эх сурвалжид мэдээлснээр, энэ онд засгийн газрын тэтгэлгээр гадаадад сурах оюутан сонгон шалгаруулах механизмыг улам бүтээлч, боловсронгуй болгож, өндөр зэрэглэлийн их дээд сургуулийн аспирантыг гадаадад суралцуулах төсөл зөвхөн 60 их дээд сургуульд хэрэгждэг байсныг Хятадын нийт их дээд сургууль болон нийгмийн олон салбараас шалгаруулан гаргаж, гадаадад докторын зэрэг хамгаалах төсөл болгон өөрчилж, түүнчлэн гадаадад хувийн зардлаар сурч буй шилдэг оюутнууд ч уг төсөлд хамрагдахаар өрсөлдөх эрхийг туршин хэрэгжүүлэхээр боллоо. 
            Үүний зэрэгцээ, судлаач эрдэмтэн хөтөлбөрийн гадаадад суралцах эрхийн хүчинтэй хугацааг 2 жилээс 1 жил болгон өөрчилж, томилолтын хугацааг богиносгосон. Дэлхийн нэртэй их дээд сургууль судалгааны байгууллагуудтай тэтгэлэг олгох талаар хамтран ажиллах, шилдэг оюутныг шалгаруулж докторын зэрэг хамгаалуулах, залуу шилдэг багшийг гадаадад судалгаа хийлгэхээр томилох зэрэг гол хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр шинжлэх ухааны судалгааны сэдэвт түшиглэсэн шинэ аргыг сонгон авч, багийн хэлбэрээр томилолтоор ажиллах явдлыг дэмжих зэрэг агуулгатай болжээ.

<< [Сурган хүмүүжил] Хятад хэлний багш нарыг зүүн өмнөд Азийн орнуудад томилно >>
 
мэдээ хайх
сонирхолтой мэдээнүүд
хамгийн олон уншигдсан
  • Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургууль
  • Өвөр Монголын их сургууль
  • Эрээн хотын монгол сургууль Монгол улсын Дархан-Уул аймгийн боловсролын салбартай найрсаг харилцаагаа эрчимжүүлж байна
  • Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль
  • Япончуудын бодол дахь Монгол амьдрал
  • Их дээд сургуульд элсэх шалгалт эхлэлээ
  • Монгол үндэсний түүх соёлын шилдэг бүтээлийг хэвлэх төсөл эхлүүлэв
  • Их дээд сургууль төгссөн оюутнуудын ажлын байраар хангагдах хэмжээ 72.2%-д хүрч байна
  • Хятад сурагчдын ханз бичих чадвар ил тодорхой муудав
  • Өвөр Монголын Багшийн Их Сургууль
  • холбогдол бүхүй зүйлүүд
    Copyright 2009-2011 Powered By БНХАУ-ын кирилл үсгйин сайт 中国新蒙古文网