БНХАУ-ын кирилл үсгйин сайт > аж ахуй > агуулга
2012 онд Хятадын эдийн засгийн нааштай хандлагуудыг бүх талаар хэрэгжүүлэх боломжтой
 
үзсэн тоо: бэлтгэсэн цаг:12/01/09
 

ирэлт  :    Хятадын Олон Улсын Радио

       Чинхуа их сургуулийн Хятад болон дэлхийн эдийн засаг судалгааны төвийн 8-ны өдөр гаргасан тайланд 2012 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хэмжээ 8.4 орчим хувь хүртэл буурч болзошгүй гэжээ. Тус судалгааны төвийн дарга, Хятадын төв банкны валютын зөвлөлийн гишүүн Ли Даокүй 2012 он бол Хятадын эдийн засаг сэдэлтийн шинжтэй тэлэлт, өөрийн өсөлтдөө шилжих байдлаас гарах жил бөгөөд Хятадын эдийн засгийн нааштай хандлагуудыг бүх талаар хэрэгжүүлэх найдлагатай гэж үзэж байна.

       Уг тайланд төсөөлөхдөө, ирэх хагас жилийн хугацаанд Хятадын хэрэглээний үнийн үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс үргэлжлэн буурч, 2012 оны жилийн хэрэглээний үнийн үзүүлэлт буураад 2.96 хувьд хүрнэ. Гадаадын эрэлт хэрэглээний өөдрөг бус байдал ба дотоодын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн нөлөөгөөр 2012 оны худалдааны ашиг цаашид буурах бөгөөд мөн оны дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний үнийн хэмжээний 1 орчим хувийг эзэлж, орон сууцны үнэ ч хэвийн байдалдаа алгуур шилжинэ гэжээ.

       Ли Даокүй хэлэхдээ, 2012 он мөн эрсдэлтэй жил юм.Олон улсын хувьд Европын өрийн хямралын хурцадмал байдал даамжрах бөгөөд Ираны асуудал, Дундад дорнодын хурцадмал байдал улам гаарч байгаа зэргээс нефть зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн тогтворгүй байдал ихсэж байна. Дотоодын барааны үнэ цаг агаарын өөрчлөлт зэргийн хүчин зүйлээс шалтгаалах тогтворгүй байдал оршсоор байгаа бөгөөд орон сууцны зах зээлд ч олон эмзэг асуудал оршсоор байгаа, нягт анхаарал хандуулах хэрэгтэй байна гэжээ. \Алтанхуар орчуулав\

<< 2011 онд Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 22.5% нэмэгджээ Хятадын гадаад худалдааны хөгжлийг ахиулжээ >>
 
мэдээ хайх
сонирхолтой мэдээнүүд
хамгийн олон уншигдсан
  • Авто машины үйлдвэрүүд 2009 оны зах зээлээ хөгжүүлэх арга хайж байна
  • Хятад улс эдийн засгаа хөгжүүлэх нь дэлхийн эдийн засагт хамгийн их дэмжлэг үзүүлж байгаа хэрэг
  • Хятад улс макро эдийн засгийн бодлогыг баримтална
  • Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж байна
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалт 17 хувиар өсөв
  • Эхний хагас жилд Хятадын GDP 7,1 хувиар өсөв
  • Хятадын баруун бүсийн GDP-ын өсөлт бүх Хятадын төвшнөөс өндөр байна
  • Эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг батлах бол Хятад улсын нүүрлэж байгаа тэргүүн чухал үүрэг
  • Хятадын 1-р сарын импорт, экспортын нийт хэмжээөнгөрсөн оны мөн үеэс 30 хувь буурав
  • Хятад орон банк санхүүгийн хямралын нөлөөнөөс зайлуулах арга хэмжээнүүд авч байна
  • холбогдол бүхүй зүйлүүд
    Copyright 2009-2011 Powered By БНХАУ-ын кирилл үсгйин сайт 中国新蒙古文网