ирэлт : Хятадын Олон Улсын Радио
2011 онд Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 3 триллион 642 тэрбум 60 сая ам долларт хүрч 2010 оны мөн үеийнхээс 22.5% нэмэгдсэнийг Хятадын гаалийн ерөнхий газрын 10-ны өдөр нийтэлсэн тоо баримтад дурджээ.
2011 онд импортыг ихээр нэмэгдүүлэх бодлогын дайчлалттайгаар Хятадын импортын нэмэгдэл мөн хугацааны экспортын нэмэгдлээс 4.6 нэгж өндөр байж, оны худалдааны нийт ашиг 155 тэрбум 140 сая ам долларт хүрч 2010 оны мөн үеийнхээс 26 тэрбум 370 сая ам доллараар нэмэгдсэнийг тоо баримт харуулжээ. \Гэрэлт орчуулав\