Экспортын хэлбэрийн хувьд, ноднин жилд Хятад улс энгийн худалдааны хэлбэрээр экспортолсон соёлын бараа бүтээгдэхүүн нь 10 тэрбум ам.долларт хүрч, 4 хувиар нэмэгдсэн байна. Боловсруулсан бараа бүтээгдэхүүний хэлбэрээр экспортолсон хэмжээ нь 7 тэрбум гаруй ам.долларт хүрч, 3.4%-иар нэмэгдсэн байна. Экспортолсон төрөл зүйлийн хувьд, харааны урлагийн бүтээгдэхүүн нь Хятадын соёлын бараа бүтээгдэхүүний хамгийн их экспортолсон төрөл зүйл болсон байна.
2011 онд, Гундүн муж Хятадын соёлын бараа бүтээгдэхүүн ихээр экспортолсон муж болж, Фүжянь болон Жэжян муж тус тус 2-3-т орсон байна.\Н. Пүрэвжав орчуулав\