Хаврын тариалалт эхлэхээс өмнө эдгээр нөхөн олговрыг тариачдын гарт хүргэхийг сангийн яамнаас шаардсан байна. Сүүлийн жилүүдэд Хятадын сангийн яамнаас хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачдад олгох нөхөн олговор тасралтгүй нэмэгдэж байна. 2011 онд, хөдөө аж ахуйн ерөнхий нээн ашиглалтад төрөл бүрийн 45 тэрбум юанийн хөрөнгийг оруулж, үүнд төвлөрсөн санхүүгээс 23 тэрбум гаруй юанийг олгосон юм. \Урьхан орчуулав\