БНХАУ-ын кирилл үсгйин сайт > Хятад орон > агуулга
Харбин хот
 
үзсэн тоо: бэлтгэсэн цаг:10/12/18
 

ирэлт:CRI   


  

 

     Хотын байршил: Хятадын зүүн хойд бүсийн хамгийн дээд уртрагийн муж болсон Хармөрөн мужийн баруун өмнөд хэсэгт байрладаг, тус мужийн төв юм. Мөн Хятадын зүүн хойд нутгийн хамгийн том улс төр, эдийн засаг, соёлын төв. Үзэсгэлэнт сайхан Сүхуажян мөрөн хотын дундуур урсан өнгөрдөг.

     Эрс тэс дөрвөн улиралтай, тансаг сайхан байгалийн үзэмжтэй Харбин хот бол орчин үеийн соёл иргэншил, түүх соёлын нэрт хот юм. Түүхэнд Европын соёлын нөлөөнд гүнзгий автаж, хотын барилга, ард иргэдийн амьдрал бүгд илэрхий Европ онцлогтой байх тул "Дорнын Парис" хэмээн нэрлэгдсэн билээ. 40 гаруй жилийг туулсан "Харбины зуны концерт" гадаад дотоодын алдарт уран бүтээлчдийн анхаарлыг татаж, эдүгээ Хятадын "гурван том концертын наадмын нэг" болсон бөгөөд, үүнээс улбаалж Харбин хотыг "Умардын дуу хуурын нэрт хот" хэмээх болжээ.

  Өвлийн Харбин хотыг "мөсний хот" гэлцдэг. Жил бүр зохиогдох Харбины мөс цасны наадам одоогоор соёл, урлаг, спорт болон эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, аялал жуулчлалын арга хэмжээг уялдуулсан олон улсын мөс цасны наадам болж хөгжжээ. Хятадын Харбины олон улсын мөс цасны наадам, Канадын өвлийн наадам, Японы цасны наадам болон Норвегийн цанаар гулгах наадмыг олон улсын мөс цасны 4 том наадам гэж нэрлэдэг.

<< Сань Яа хот Ү Хань хотод дэлхийн гурав дахь өндөр байшинг барьж эхэллээ >>
 
мэдээ хайх
сонирхолтой мэдээнүүд
хамгийн олон уншигдсан
  • Хятадын газар нутаг
  • Төвдийн Өөртөө Засах Орон
  • Утай уулын мянган мутарт Манцушир бурхан
  • Шанхай хот
  • Бээжингийн буддын шашны сүм хийдүүд
  • Тяньжин хот
  • Хятадын улсын их театр
  • Шиньжиан Уйгарын Өртөө Засах Орон
  • Их зуу хийд
  • Баруун Шя хаант төр
  • холбогдол бүхүй зүйлүүд
    Copyright 2009-2011 Powered By БНХАУ-ын кирилл үсгйин сайт 中国新蒙古文网