БНХАУ-ын кирилл үсгйин сайт > Хятад орон > агуулга
Ши Ань хот
 
үзсэн тоо: бэлтгэсэн цаг:11/10/20
 

     Ши Ань хот бол Хятадын баруун хойд нутагт байрладаг, эрт үед Чан Ань хэмээгддэг байсан Хятадын түүхэнд хамгийн олон жил олон гүрэн төрийн нийслэл байсан, хамгийн том нөлөөтэй хот байсан бөгөөд Ром, Каир болон Афин зэрэг гурван хоттой зэрэгцэхүйц дэлхийн эртний соёл иргэншилт дөрвөн том хотын нэг гэгддэг билээ.
 

     Ши Ань хотыг манай тооллоос өмнөх 12-р зууны үед байгуулж, 21 вант гүрэн болон засаг төр энд нийслэлээ байгууж байжээ. Жөү, Чинь, Хань, Тан зэрэг Хятадын эртний түүхэн дэх хамгийн хөгжингүй дөрвөн гүрэн бүгд Ши Ань хотыг нийслэлээ болгосон байдаг. Баялаг сайхан түүх соёлын өв нь Ши Ань хотыг "Байгалийн түүхийн музей" гэх сайхан нэр алдрыг хүртээж, "Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор " нь"Дэлхийн 8 том гайхамшиг"-ийн нэг билээ. Ши Аны эртний хотын цайз хэрэм нь дэлхий дээр өнөөг хүртэл хамгийн бүрэн бүтэн, угийн хэлбэрээрээ хадгалагдсан олдвор юм.
 

     Ши Ань нь Хятадын эртний "Торгоны зам"-ын чухал хот болохын хувьд, дорнод болон өрнөдийн соёлын харилцаанд чухал хувь нэмэр оруулсан байдаг. Өдгөө Хятадын баруун хойд нутгийн хамгийн том хот , олон ургальч хэлбэр, эв нэгдлийг эрхэмлэсэн хотын хувьд "2011 оны олон улсын цэцэрлэгийн яармаг"-ийг энд одоо ажиллуулж байгаа билээ.\Хүчитбаатар орчуулав\
 

<< Байгалийн дархан цаазтай газар 28-аар нэмэгджээ Гүйлин хот >>
 
мэдээ хайх
сонирхолтой мэдээнүүд
хамгийн олон уншигдсан
  • Хятадын газар нутаг
  • Төвдийн Өөртөө Засах Орон
  • Утай уулын мянган мутарт Манцушир бурхан
  • Шанхай хот
  • Бээжингийн буддын шашны сүм хийдүүд
  • Тяньжин хот
  • Шиньжиан Уйгарын Өртөө Засах Орон
  • Их зуу хийд
  • Баруун Шя хаант төр
  • Хятадын улсын их театр
  • холбогдол бүхүй зүйлүүд
    Copyright 2009-2011 Powered By БНХАУ-ын кирилл үсгйин сайт 中国新蒙古文网