XII-XV мянган жилийн тэртээх бугын эврээр хийсэн шувууны сийлбэр, бусад сийлбэрүүд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг 2009 оны 3-р сард Хээнань мужийн Лийнжингийн "Шюйчан хүн"-ий туйраас илрүүлжээ. Энэ бол Хятадын өнөөг хүртэл илрүүлсэн хамгийн эртний сретео сийлбэр шувууны чулуужмал, өрнөдийн хуучин чулуун зэвсгийн хожуу үеийн туйрын стерео сийлбэрийн урлагтай харьцуулахад, сийлбэрийн ур мэрэгшил нэн уран нарийн байна. Шинээр илрүүлсэн энэхүү сийлбэр шувууны урт нь 2.1см, зузаан нь 0.6 см, маш бүрэн бүтэн, саарал өнгөтэй, өнгөн тал нь гөлгөр, хэсэг газарт сийлбэрлэсэн ор мөр нь тов тодорхой, чулуужиж, ус сорох чанар сайн байдаг. Шувууны сийлбэр нь уран нарийлаг, авсаархан, хийц нь амьд дүрслэг, эртний хүн төрлөхтний сийлбэрийн мэрэгжлил болон байгалийн үзэгдлийг нарийн ажиглаж дээд мэрэгжлээр дуурайж, зохион бүтээлч болохоо харуулж чадсан байна гэж судлаачид тайлбарлажээ. |