БНХАУ-ын кирилл үсгйин сайт > БНХАУ-ын харьяан дахь Монголчууд > 正文
Ардын зан үйл судлаач Номхоны Бөххад
 
үзсэн тоо: бэлтгэсэн цаг:09/11/17
 


   
ирэлт:http://mn.ulaaq.com
        Зохиогч: Ж. Сарандуулга    Найруулагч: Өргөнзай  

 


 

 Нэг       Намтрын товчоон

       

         Номхоны Бөххад, 1954 оны 01 сарын 27  билгийн улиралын харагчин могой жилийн гал тахихын 23- ны өдөр уулын Шилийн голын чуулганы Үзэмчин баруун хошууны Борос залны харъя, Борос зүүн сумны харъят, Дэмбрэл тайжийн албат, Балнууд( Бэлгүнүдэй) овогт Цогөндөрийн Нансалын хөвүүн болж Улгай голын шар хулснаа төржээ.
        Улаан нялхдаа үрийн хутаг хүссэн авга ахын номхоныд үрчлэгдэв.
1963-1970 оны хугацаанд зүүн үзэмчин хошууны Дуутнуур нэгдлийн бүран бага сургуульд суралцан, анх дундадын анги төгөсчээ.
1971-1981 онд Дуутнуур нэгдлийн Дуутнуур бригадад нягтлан бодогчийн ажил хийж байв.
        1981 онд улсын шалгалтаар дамжин ажилд орж, зүүн үзэмчин хошууны Хүрээтнуур суманд нягтлан бодогчийн хавсран жолоодогчоор ажиллав.
        1983 -1990 онд зүүн үзэмчин хошууны эзэгнэн хамааралтын өртөөнд ажиллагч ба өртөөн даргын тушаал хариуцав.
1984 -1987 онд Өвөр монголын шилийн хот тэх мал аж ахуйн сургуулийн эзэгнэн хамааралтын ангид суралцаж, мэргэжил дээшлүүлэв. Дундад зэргийн тусгай мэргэжлийн сурлагын хэр хэмтэй.1987 онд тариалан аж ахуйн туслах мэргэжилтний цол олов.
         1990-2001 он хүртэл Зүүн үзэмчин хошууны үндэстэн шашин суртхуны товчоонд дэд товчоон дарга, Монгол хэл бичгийн албан гэрийн эрхлэгч《 Ээж нуур》 сэтгүүлийн найруулагчаар ажиллав.
        2001 онд өвчин архагийн шатгаанаар урьдчилан амсхийв.
        Тариачин, ажилчны ардчилсан намын гишүүн.
        Одоох нийгмийн тушаал: Олон улсын монгол судлалын нийгэмлэгийн гишүүн Дундад улсын ардын урлагчдын нийгэмлэгийн гишүүн.
        ӨвөрӨвөр монголын зохиолчдын эвлэлийн гишүүн.
        Өвөр монголын ардын зан үйлийн шинжилгээний нийгэмлэгийн гишүүн.
        Өвөр монголын ардын урлагчдын нийгэмлэгийн гишүүн, Долдугаар хугацааны төлөөлөгчдийн бүлгэмийн гишүүн.
        Шилийн гол аймгийн ардын урлагчдын нийгэмлэгийн дэд тэргүүлэгч
 Зүүн үзэмчин хошууны《 Ард》 нэрэмжит соёл түүхийн нийгэмлэгийн гишүүн. Зөвлөгчдийн комиссын дэд эрхлэгч.
        Үзэмчин уртын дуугийн нийгэмлэгийн гишүүн.
 Зүүн үзэмчин хошууны наймдугаар хугацааны улс төрийн зөвлөлгөөний гишүүн, байнгийн гишүүн.

 1.《 Ард》 нэрэмжит соёл түүхийн нийгэмлэгийг үүсгэн байгуулж, үзэмчин түүх соёлын авралт хийв.

        1986 онд Н . Бөххад Н. Тэмцэлт, Б. Задамба зэрэг ахмад соёлын зүтгэлтэдтэй эв санаа нэгдэн 《 Ард》 нэрэмжит соёл түүхийн нийгэмлэгийг анхлан байгуулж, дэд нарийн бичгийн даргын тушаалыг хариуцав.
         Тус нийгэмлэг нь хорин жилийн турш орон нутгийн нам засаг ба нийгмийн эл этгээдийнхэн, ялангуйяа түүн соёлдоо хайртай малчин түмний халуун хүрээлэл ба өргөн хэвцээний далайц ихтэй дэмжлэг тусламжийг олж, 60 гаруй түмэн төгрөгийн мал ба бэлэн мөнгө хурамдуулж, аж ахуйн суурьтай болоод урьд хожид《 Үзэмчин соёл түүхийн цоврол бичиг》45 дэртэр (8 сая үсэг) хэвлүүлэв.
         Одоохон тус нийгэмлэг нь 200 гаруй нэр гишүүн ба олон мянган байнгын уншигчидтай болдон төдийгүй, Үзэмчины амьдрал, зан үйлийг харуулсан 200 гаруй зүйлийн эд бодис хурамдуулж《 Тулга》музейг байгуулах бэлтгэл хангагдсан байна.
       《 Ард》 соёл түүхийн нийгэмлэгийн хэвлүүлсэн ном бичгүүд улс орны дотоодын их их номын сангийн хадгаламжид орсноор барахгүй, Америк, Япон, Герман, Монгол зэрэг улс орноор тархаж, нийгэмлэгийн ном бичгийн гарчиг нь Англи хэлээр орчуулагдан улсын гадаадад хэвлэгдэв.
         1986 он 07 сарын 27- ны өдөр төвийн телвиз хороо, Зүүн Үзэмчин хошууны《 Ард》 нэрэмжит соёл түүхийн нийгэмлэг байгуулагдсан мэдээг нийтэлж, найруулагчийн үгэндээ《.... Эдгээр ном бичгийг эмхэтгэн диглэж хэвлүүлсэн нь Монголын амаар уламжлагдсан түүх нэгэнт эчэслэж үсэг бичгийн тэмдэглэлийн шинэ шат үед орсныг харуулж байна》 гэж магтжээ.
         2003 онд Төвийн телвиз хороо, Тус нийгэмлэгийн дэд тэргүүлэгч Н . Бөххадыг тусгай сурвалжилж《 Өв соёлын мандалд өнө гялалзах одон мэчид》 гэсэн тусгай сурвалжлага нэвтрүүлэв.
         2000 онд《 Шинэ эрэн зуунд》 цуврал номын найруулах зөвлөлөөс найруулсан《 Дундадын эрэн зууны сүг сүлд》 номдоо тус нийгэмлэгийн үйл ажиллагааг тэмдэглэсэн《 Тал нутгийн сүг сүлд》 эх бичгийг элсэж Н. Бөххад《 Үлгэр дууриал болох сонин мэдээний хүн》 гэх яруу алдрын цол олгов.
         1997 онд тус нийгэмлэгийн хэвлүүлсэн《 Үзэмчиний зан үйлийн зурагт бодь》 ном нь ӨЗО- ны намын хорооны ухуулах хэлтэсийн《 5  1》- ийн инченергийн шалгаруулалтад сонгогдон шагнагджээ.
        2002 онд ӨЗО- ны анхдугаар удааны ардын соёлын《 Ард》 шагналын шалгаруулалтад тус нийгэмлэгийн гишүүдийн 8 бүтээл ( Амармэнд《 Үзэмчин зан үйл》, Б . Хөгжил《 Ургийн хэлмүүр》, Н. Бөххад 《 Үзэмчин аман үлгэрийн чуулган》, В. Намжилсүрэн《Үзэмчин аман яруу найрагчид》, Т . Хаданбаатар《 Ардын аман найрагч баатар тайжийн Аюулгүй》 С . Дэлгэр《 Үзэмчин ерөөл магтаал》, Ү. Дамрин《Үзэмчиний онисго таавар》) шагнал олж, нийгэмлэг нь зохион байгуулагчийн шагнал хүртжээ.
        2006 оны 7 дугаар сарын 5- ны өдөр уулын ӨЗО- ны намын хорооны дэд дарга Ян ли мин ӨЗО байгуулагдсан жаран жилийн ой болон Зүүн Үзэмчин хошуу байгуулагдсан 50 жилийн ойн телвис програм хийж буй Зүүн Үзэмчиний малчин төлөөлөгчдийг эргэж үзэхдээ соёл түүхийн нийгэмлэг байгуулахын хамт өөрсдийн сүйтгэлээрээ 45 дэвтэр 1000 түмэн үсэг бүхий соёл түүхийн материал хэвлүүлж ӨЗО-ны 60 жилийн ойгийн их баяр наадамд бэлэг болгон тэвшүүлснийг ойлгосоны дараа, тус нийгэмлэгт 《 Үндэстний соёлоо уламжлан залгамжилж, соёл түүхийн ажлыг ахиулсугай》 гэсэн бичээс бичиж зоригзуулжээ.
        1989 онд  Шилийн гол аймагийн захиргаагаас тус нийгэмлэгийн На . Тэмцэлт, Б.A Задамба В. Намжилсүрэн, П Төмөр До . Рагва Н.Бөххад... зэрэг гишүүдэд монгол үг хэл, үсэг бичиг сурч хэрэглэсэн онцгой шагнал гардуулав.
       《 Ард》 нэрэмжит соёл түүхийн нийгэмлэгийг байгуулсан явдал бол монгол соёлын түүхэн дэх шинэ тэмдэглэл болох юм. Ингэж ардын журмаар улсын эдийн засагт түшиглэхгүй, олны хүч, түмний ухаанд түшиглэн орон нутгийнхаа соёл түүхд авралтын чанартай өргөн хэвчээний ажил өрнүүлсэн жишээ орны дотоодод өөр гараагүй юм. Зүүн үзэмчин хошууны 《 арад 》 нэрэмжит соёл түүхийн нийгэмлэг нь одоо биеээ даасан зохиогчдын эгнээтэй болж,нийгэмлэгийн гишүүдийн хэвлүүлсэн ном зохиол нь зуу гаруй дэвтэрт хүрч бүх хошууны      хэвлүүлсэн ном бичгийн 70%- ыг эзлэх болов.
         Нийгэмлэгийн гишүүдийн хэвлүүлсэн 45 дэвтэр ном бичигт Н. Бөххадын эмхэтгэн хэвлүүлсэн 17 дэвтэр, гардан найруулсан ном 22 дэвтрийг эзэлж байдаг, дэвтэр бүрдээ 3 сая илүү үсэгтэй.

 2.Өргөн хэвцээний сурвалжлага хийж өв соёлын өв хөрөнгө чуглуулан эмхэтгэж хэвлүүлэв

        Өнгөрсөн хорин жилд Н. Бөххад ажлийнхаа зав чөлөөгөөр зүүн баруун хоёр үзэмчин хошууны 34 сум талбайгаар хээрийн байцаалт буюу сурвалжлага хийж, өвгөд настадыг сурвалжлан түүх, зан үйл, аман зохиолын цуглуулга хийж олсон материлаа эмхэтгэн диглэж, өөрөө буюу бусадтай хамтран одоо болтол үзэмчины орон нутгийн түүх соёлоор гол болгосон 651.3 түмэн үсгийн 35 дэвтэр ном хэвлүүлэв.( Номын гарчгийг ард дагалдуулав)
        Н. Бөххадын хэвлүүлсэнхэвлүүлсэн ном бичгүүдэд 《 Үзэмчин цадиг 》  105 түмэн үсэг түмэн үсэг   《 Үзэмчин угийн бичиг 》  40 түмэн үсэг  , 《 Үзэмчин ардын домогт дуу 》  29 түмэн үсэг  , 《 Үзэмчин урлагчид 》  25 түмэн үсэг  , 《 Үзэмчин судлал 》  60 түмэн үсэг  , 《 Шилийн голын сүм хийд 》  21.7 түмэн үсэг  , 《 Шилийн голын газрын нэрийн домог 》  26 түмэн үсэг  , 《 Авгын зан ааль 》  20 түмэн үсэг  , 《 Үзэмчин домог 》  13 түмэн үсэг  , 《 Өглөг хуруулагч хийд- Молом ламын хүрээ 》  100 түмэн үсэг  гэх мэтийн томхон бүтээлүүд буй.
        Ерөнхийд нь авч хэлбэл Үзэмчин аймгийн овог угсаа, түүх цадиг , ван ноёд, сүм хийд , ардын аман үлгэр, ерөөл магтаал , морь , бөх , домог хууч , дуу хуур гэхчлэн олон уулгыг хамарч Үзэмчиний ойр ба орчин үеийн түүхийг судалахад дутагдаж болшгүй гар авалгын материал болсон юм.
        Сурвалжлагын талаар нийгмийн эл давхаргын хүмүүсийг багтаасан бэет сурвалжлага хийснээс материал нь үнэн бодтай, чанараар чанга, итгүүлэх хүчнээр их, сонирхол сайтай байж судалгааны үнэ өртгөөр маш өндөр, цагийг завдсан авралтын чанартай ажил болж чаджээ.
        Онцгойлон 2006 онд , ганц жилд《Үзэмчин цадиг 》 , 《 Үзэмчин судлал 》 , 《 Авга аймгийн бичгийн мэргэд 》 , 《 Үзэмчин бөх  4  》 , 《 Монгол уртын дуугийн өлгий Үзэмчин 》  Монгол , хятад хос хэлээр), 《 Домогт буурал хорвоо 》 , 《 Дармаа рангасидаагаар жуу адишаа дур соёрхосон оюун судлах мэсийн хүрдэн хэмээгдэх оршив》 зэрэг 212.9 түмэн үсгийн долоон дэвтэр ном бичгийг эмхэтгэх буюу найруулж хэвлүүлэхэд нүр их хүч хөдөлмөр ба оюун ухаанаа зарцуулан байж гүйцэтгэсэн юм.
        Н. Бөххадын цармайлга нь орон нутгийн нам засгийн удирдлагад үнэлэгдэн мэдрэгдэж , 2006 онд Зүүн үзэмчин хошуу байгуулагдсан тавин жилийн ойг бэлгэлэх ажиллаганы 《 Арван содон шинжлэх ухаан техник мэргэжил, соёл урлагийн ажилтанаар 》 сонгогдон хөхүүлэгдэв. 2007 онд , Шилийн гол аймгийн намын хорооны ухуулах хэлтэсийн《 Соёлын их орныг байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан жишээч 》 яруу алдар олгов.

 3.Орон , аймаг , хошуу шатны зохион байгуулсан томхон ном бичгийг найруулан бичих ажилд хамжилцав

        Н. Бөххад Бөххад урьд хожид хоёр удаа Өвөр монголын соёлын хэвлэлийн хорооноос зохион байгуулсан 《 Монголын идээн товчоо 》  14.1 түмэн үсэг  , 《 Монгол зан үйлийн нэвтэрхий толь 》  Аж ахуйн бодь , 150 түмэн үсэг  гэх номын найруулгад оролцож, 《 Үзэмчин идээн ундаан 》 , 《 хонины яс хадгалах зан үйл》 зэрэг бүлгүүдийг туурвин бичиж хангаав. Шилийн голын утга урлагийн холбооноос найруулсан《 Шилийн голын аман зохиолын шилмэл 》  20.4түмэн үсэг  номд найруулагчаар оролцов.
       Зүүн Үзэмчин хошууны ардын засгийн ордон буюу соёлын товчоо , мал аж ахуйн товчоогоос зохион байгуулж найруулсан 《 Зүүн Үзэмчиний гучин таван жил 》  4.6 түмэн үсэг  , 《 Зүүн Үзэмчин хошууны яруу найргийн түүвэр 》  4.8 түмэн үсэг  , 《 Зүүн Үзэмчин хошууны мал аж ахуйн товчоо ойллого 》  58 түмэн үсэг  гурван номын найруулгад орлцож, 《 Зүүн Үзэмчин хошууны мал аж ахуйн товчоо ойллого 》 номд онц урьсан дэд ерөнхий найруулагчаар уригдав.

 4. Хорин түмэн үсэг бүхий монгол түүх соёл , зан үйлийн судалгааны эрдэм шинжилгээний өгүүлэл зохиол туурвив

         1987-2007 оны хорин жилийн дурш Н. Бөххад хорин түмэн үсэг бүхий монгол түүхтүүх соёл , зан үйлийнзан үйлийн судалгааны гуч гаруй өгүүлэлөгүүлэл зохиол туурвиж, 《 Дундадын үндэстэн 》 , 《 Өвөр монголын нийгмийн шинжлэх ухаан 》 сэтгүүл , 《 Өвөр монголын багшийн их сургууль 》 , 《 Монгол хэл бичиг 》 сэтгүүл , 《 Монгол хэл утга зохиол 》 сэтгүүл , 《 Өвөр монголын өдрийн сонин 》 , 《 Шилийн голын өдрийн сонин》 зэрэг монгол сэтгүүл , сонинд нийтлүүлсэн буюу 《 Ээж нуур 》 сэтгүүл , 《 Үзэмчин 》 сэтгүүл , 《 Өвөр монголын зан үйлийн шинжилгээний нийгэмлэгийн оны хурлууд 》 , 《 Дундад улсын анхдугаар удааны дэлхийн монгол судлалын их хурал 》 , 《 Олон улсын монголч эрдэмтэдийн есдүгээр их хурал 》 , 《 Гүн Гомбожавын тухай олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 》 , 《 Тал нутгийн эрдэмтэн Гомбожавын Рагваан зохиол бүтээлийг судлан ярилцах хурал 》 , 《 П. Дугарын зохиол бүтээлийг судлан ярилцах хурал》- д тус тус дэвшүүлсэн юмээ.
         Н. Бөххадын туурвисан түүх судлалын өгүүлэлд 《 Батмөнх даян хааны мэндэлсэн газар 》 , 《 Монголын нууц товчоон 》 дэх 《 Эвэрт өнөгүүн цагаан 》 , 《 Монголын нууц товчоон 》 дэх 《 Хувхая хаана байх буй 》 , 《  Алтан хааны туужийн - ийн зохиогчид холбогдсон сонин сонсгол 》 , 《 Хэсэг байшингийн монгол бичээс үзэмчинд холбогдох уу 》 , 《 Монголчуудын эртний мөргөл шүтлэгийн орон  таван утайн тухай анхны шинжилгээ 》 , зан үйлийнзан үйлийн шинжилгээний өгүүлэлд 《 Үзэмчиний хөдөөлөх оршуулгын зан үйл 》 , 《 Үзэмчин монголчуудын энхрийлэх ёсон 》 , 《 Үзэмчин овгийн эмхэтгэл 》 , 《 Үзэмчиний саал агналын зан үйлзан үйл 》 , 《 Үзэмчин бөхийн барилдаан үхэртэй холбогдох нь 》 зэрэг бол нэлээд судалгааны үнэ өртөгтэй өгүүлэлүүд болж улсын дотоод гадаадын эрдэмтэдийн анхаарлыг татсан юм.
        《 Батмөнх даян хааны мэндэлсэн газар 》 гэх өгүүлэл нөлөө тусгал сайтай байж, Амеркийн нутагтай профессор Гэлин  格林  хоёр удаа Үзэмчинээр айлчлахдаа энэ газрыг асуун сурвалжилж өнгөрсөн бөгөөд монгол улсын эрдэмтэн цолмон олон улсын монголч эрдэмтэдийн есдүгээр хуралд дэвшүүлсэн өгүүлэлдээ тус өгүүлэлийг хэдэнт эш татсан юмаа. Үзэмчин түүх судлаач Б. Задамба, Го. Рагваа нар ч энэх үзэлтийг зөвшөөрөн Батмөнх даян хааныг Үзэмчинд мэндлэв гэж үзсэн бөгөөд улсын дотоодын нэлээд эрдэмтэн ч адил үзэлттэй байж , тус өгүүлэл нь 《 Өвөр монголын нийгмийн шинжлэх ухаан 》 сэтгүүлийн хороо ба 《 Өвөр монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний газар 》- ын 1981-1996 оны хоорондох өгүүлэлийн шалгаруулалтад хоёрдугаар дэсийн шилдэг өгүүлэлээр сонгогджээ.
       《  Монголын нууц товчоон  дэх  Эвэрт өнөгүүн цагаан  гэдэг үгийн утга учир 》 гэдэг өгүүлэл нь , үг үсэг нь охорхон боловч өгүүлэмж ба баримт нь идрүүн хүчтэй, оновчтой болж, эрдэм шинжилгээний этгээдийнхний 《Эвэрт өнөгүүн цагаан 》 гэдэг үгийн тухай маргаанд сийдвэрлэгч дүн өгч чадсан өгүүлэл болсон гэж А. Понцог мэтийн эрдэмтэд үнэлж байжээ.
       《  Алтан хааны тууж - ийн зохиогчид холбогдсон сонин сонсхол 》 гэсэн өгүүлэл нь эрдэмтэн Ч. Хэшигтогтохийн сонирхолыг хүчтэй татаж тэрээр 《  Цагирварди алтан хааны тууж - ийн эх бичгийн судлалд холбогдох хэдэн асуудлын тухай 》 гэдэг өгүүлэлдээ , тус өгүүлэлд дурдсан хоёр мэдээг эшлэн ашигласан бөгөөд《 Түмдийн алтан хааны намтар түүхийн зохиол нь яагаад Үзэмчинтэй энэ мэт учир барилдлагатай болсон буй? энэ асуултын талаар Бэлгүүнүүдэй Н.Бөххадын мэдээ нь уншигчид ба судлагчдыг уншигчид ба судлагчидыг  Чакраврди Алтан хааны тууж - д дурдагдсан уран тангараг Даяун хияа маань сүүлчийн насандаа Үзэмчин вангийн ордонд байж өнгөрсөн, тиймээс тэрх бичмэл дэвтэрийг тэр хүн Үзэмчин вангийн ордонд аваачсан байлтай гэдэг дүгнэлт өөд хөтлөхөд хүрүүлж буй 》 гэж бичсэн билээ.
          《 Хэсэг байшингийн монгол бичээс Үзэмчинд холбогдох уу 》 гэх өгүүлэл монгол улсын дорноот аймгийн Бүсийн чулуу хэмээх газар тэх 《 Хэсэг байшин 》- гийн монгол бичээсийг Үзэмчиний 《 Эрдэнэ хун тайж Тээли》- гийн хатан Анударь босголоо гэж үзсэн монголын эрдэмтэн Х.Пэрлээ ба 《 БНМАУ- ын түүх 》 ном дэх адил үзэлтийг зөвшөөрөн тус хөшөө Үзэмчинтэй холбогдохгүй, харин Чигис хааны дүү бөх Бэлгүүдэйн ураг улсын Ном тэмгэт ханы үр хойчис болох Авганар аймгийн хан байгуулсан гэх шинэ үзэлтийг дурджээ.
       《 Монголчуудын эртний мөргөл шүтлэгийнмөргөл шүтлэгийн орон  таван Утайн тухай анхны шинжилгээ 》 гэх өгүүлэлд , Утай бол эртний Хүннүү монголчуудын үеэс үүссэн монголчуудын мөргөл шүтлэгийн орон болох бөгөөд бөгөөд тэр нь таван өнгийн ( Шар, улаан, ногоон, цагаан, хөх) таван Утайн орон байдаг гэж үзсэн бөгөөд Утай гэдэг үг нь 《 Таван дэвсэгт уул 》 , 《 Таван оргилт уул 》 гэдэг үгээс ирэлттэй эртний Энэтхэгийн 《 Уд 》  цэцэглэг  хэмээх үгээс үүсэлтэй 《 цэцэглэг орон 》 гэсэн үг болно гэдэг шинэ үзэлтийг зоригтой дурдсан , Утай судлалын тухай анхны шинжилгээ болсон юм.
 Зан үйлийн шинжлэлийн өгүүлэлүүдэд 《 Үзэмчний хөдөөлөг оршуулгын зан үйл 》 өгүүлэл нь 1990 онд , Өвөр монголын зан үйлийн шинжилгээний нийгэмлэгийн хоёрдугаар удааны эрдэм шинжилгээний хуралд шилдэг өгүүлэлээр сонгогдов.
         Тус хүний бичсэн зан үйлийн шинжилгээний өгүүлэлүүд нь бор матариал сайтай байдгаас эрдэмтэдийн судалга шинжилгээнд нэгдүгээр биеийн баримт хангаахаараа онцлогддог юм. 《 Үзэмчин овгийн эмхэтгэл 》 өгүүлэл нь эрдэмтэн мэргэдийн гар авалга болсон төдийгүй хоёр Үзэмчиний овог төрлөө мэдэхээр санааширч байгаа залуучууд багачуудад анхаарагдаж, тэднүүс захидал чимээ буюу утас ирүүлж өөрийн овгоо сураглах, овгийн ирэлтээ мэдэхийг хүсэгчид олширч буй.       
      《 Үзэмчин бөхийн барилдаан үхэртэй холбогдох нь 》 гэх өгүүлэлийг дундад улсын монгол судлалын анхдугаар их хуралд дэвшүүлсэн юм. хурлын дунд улсын дотоод гадаадын эрдэмтэд энэ тухай чих тавьж тус өгүүлэлийг олж авахыг хүсэж байсан ба зарим судлах сурагчид Үзэмчин үхэр шүтээний тухай гүнзгий ойлгон асуун сурвалжлаж байв.


5. Эрдэм шинжилгээний хурал цуглаанд оролцсон байдал

        1990 онд Өвөр монголын зан үйлийн шинжилгээний нийгэмлэгийн хоёрдугаар удааны хуралд оролцож , 《 Үзэмчин монголчуудын хөдөөлөх оршуулгын зан үйл 》 гэх өгүүлэл дэвшүүлэв.
        2004 онд , баруун Үзэмчин хошууны эрхлэн хуралдуулсан《 Гүн гомбожавын тухай олон улсын эрдэм шинжилгээний бага хурал》- д уригдан оролцож , 《 балнууд овгийн тухай хайлт тэмдэглэл 》 өгүүлэл уншив .
        2005 онд , Дундад улсын анхдугаар удааны дэлхийн монголын судлалын их хуралд уригдан оролцож , 《 Үзэмчин бөхийн барилдаан үхэртэй холбогдох нь 》 гэсэн өгүүлэл дэвшүүлж, олон улсын монголч эрдэмтэдийн анхаарлыг татав.
        2005 онд , баруун Үзэмчин хошууны ардын засгийн ордноос эрхэлсэн《 Тал нутгийн эрдэмтэн Го. Рахваагийн зохиол бүтээлийг судлан ярилцах хурал 》- д уригдан оролцож , 《 Цахар түмний их нүүдлийн үе дэх Үзэмчин аймаг хийгээд түүний ахлагч Онгон турал》гэдэг өгүүлэлээ хэлэлцүүлж , хурлын дараа《 Тал нутгийн эрдэмтэн хийгээд тэдний зориг санаа》 гэх зохиол бичиж , 《 Алтан түлхүүр 》 сэтгүүл ба《 Шилийн голын өдрийн сонин》- д нийтлүүлэв. 2005 онд , Шилийн гол аймгийн утга урлагийн холбоо ба Зүүн Үзэмчин хошууны намын хороо, засгийн ордноос хамтран эрхлэсэн《 П. Дугарын зохиол бүтээлийг судлан ярилцах хурал 》- д оролцож , 《П. Дугар хийгээд Үзэмчин соёл түүхийн судлал 》 гэсэн өгүүлэл уншив . Тус өгүүлэл Шилийн гол аймгийн 《 Шинэ малчдын сонин》- ны шилдэг зохиолын нэгээр сонгогдов.
         2006 онд , монгол улсын нийслэл улаабаатар хотонд болсон олон улсын монгол судлалын холбоогийн есдүгээр их хуралд 《 Хэсэг байшингийн монгол бичээс Үзэмчинд холбогдох уу 》 гэсэн өгүүлэл дэвшүүлэв .
        2007 онд Үүшүн хошуунд явагдсан бүх улсын сүлд соёлын судлалын хуралд оролцож , 《 Цагаан туг сүлд бол Бэлгүүдэй эзний тахьсан сүлд мөн 》 гэсэн өгүүлэл уншжээ .
2007 онд , монгол уртын дуугийн олон улсын ярилцааны давчанд《 Монгол уртын дуугийн өлгий  Үзэмчин 》 гэх өгүүлэл бичиж уншив.

 6. Шагнал хөхүүлэл

      《 Уянгын шугуй дэх уран хөхөө 》  诗林布谷  програм 1993 онд бүх улсын аймаг жү, хотын монгол радио утга урлагийн програм солилцох хуралд нэгдүгээр дэсийн шагнал олов ( Намхайтай хамтрав).
        1995 онд эрхлэн найруулсан сэтгүүл 《 Ээж нуур 》 бүх улсын сэтгүүлийн дэлгэн үзүүлэгт оролцов.
         2000 онд , бүх улсын 《 Өөрчлөлтийн дууриал - сонин мэдээний хүн 》- ээр сонгогдов .  改革模范—新闻人物 
         1989 онд , 《 Хонгор намар 》  恋秋  дуу улс байгуулагдсан дөчин жилийн ойн баярт зориулсан , Өвөр монголын радио хороогийн шалгаруулалтад гуравдугаар дэсээр шагнагдав.
         Мөн дуу Хөлөн буйр аймгын тусгай ажлын утга урлагийн сонгомол тоглолтод зохиол бүтээлын шагнал хүртэв.
       《 Үзүүр мэргэн ургачид 》  出色的驯马手  гэх дуугийн шүлэг бүх орны анхдугаар удааны 《 Гал шонхор 》 нэрэмжит радио дууны монгол дуугийн шүлгийн мүрийцээнд хоёрдугаар дэсээр шагнагдав.
         1997 онд , шүлэг 《 Эх орон - Миний Үзэмчин 》  我的故乡,我的母亲—乌珠穆沁  Өвөр монголын залуучууд багачуудын сэтгүүлийн хорооны эх оронч сэдэвт шүлгийн уралдаанд шилдэг шагнал хүртэв.
         Шүлэг《 Одны уянга》 бүх орны  星星旋律  《 Уянгын мөшөөл 》 анхдагч удааны радио их уралдааны сэхээтний дугуйланд онц дэсээр шагнагдав.
       《 Батмөнх даян хааны мэндэлсэн газар 》 гэх өгүүлэл , Өвөр монголын нийгмийн шинжлэх ухаан сэтгүүлийн 1981-1996 оны хоорондох өгүүлэлийн шалгаруулалтад хоёрдугаар дэсийн шилдэг өгүүлэлээр сонгогдов.
       《 Үзэмчин монголчуудын хөдөөлөх оршуулгын зан үйл 》 гэх өгүүлэл нь Өвөр монголын зан үйлийн шинжилгээний нийгэмлэгийн хоёрдугаар удааны эрдэм шинжилгээний хуралд шилдэг өгүүлэлээр сонгогдов.
       《 Үзэмчин аман үлгэрийн чуулган  1  》 ном нь 2002 онд , бүх орны анхдагч ардын аман соёлын 《 Арад 》 шагналын шилдэг бүтээлийн хоёрдугаар дэсийн шагнал олов.
      《 П. Дугар хийгээд Үзэмчин соёл түүхийн судлал 》 өгүүлэл 2005 онд Шилийн гол аймгийн 《 Шинэ малчин сонины 》 арван шилдэг зохиолын нэгээр сонгогдов.
        Аймаг , орны дэсийн монгол хэл , үсэг бичиг сурч хэрэглэсэн тэргүүний ажилтнаар нэжгээд удаа хөхүүлэгдэв.
        2006 онд Зүүн Үзэмчин хошууны хошуу байгуулагдсан тавин жилийн ойг бэлгэлэх ажиллагааны《 Арван содон шинжилэх ухаан техник мэргэжил, соёл урлагийн ажилт наар》 сонгогдон хөхүүлэгдэв.
       2006 оны 7 сард Өвөр монголын одон телвизын《 Гаргийн болзоо》 - д гурав удаагийн сурвалзлага хүлээв.
       2007 онд 《 Монгол уртын дуугийн өлгий  Үзэмчин 》 гэх өгүүлэл нь монгол уртын дуугийн олон улсын ярилцааны шилдэг өгүүлэлээр сонгогдож, гуравдугаар дэсийн шагнал хүртэв.
        2007 онд 《 Үзэмчин ардын аман үлгэр 》 , 《 Авга аймгийн бичгийн мэргэд 》 , 《 Үзэмчин домогт ардын дуу 》 ном нь бүх орны хоёрдугаар удааны 《 арад 》 шагналын шилдэг бүтээлээр шагнагдав.
        2007 онд Шилийн гол аймгийн намын хорооны ухуулах хэлтэсээс《 Соёлын их орныг бүтээн байгуулахад шнцгой хувь нэмэр үзүүлэгч》 гэсэн шагнал олгов.
 
7.Шүүмж танилцуулга

        《 Нар надтай ирдэг 》 , 《  Од ба хүүхэд 》 зэрэг шүлгүүд нь монгол улсын Сүхбаатар аймгийн сонинд зохиогчийн танилцуулгын хамт нийтлэгдэв.
      《 Хөххор 》 зэрэг шүлгүүд нь хятадаар орчуулагдан《 Он жилийн ором》  岁月留痕   номд сонгогдов.
      《  Монголч мэргэдийн чуулган 》  蒙古学名贤集  , 《  Зохиолчдын хүүхдийн нас 》  作家的童年   зэрэг номд тусгай танилцуулагдав.
      《 Дундад ын эрэн зууны сүг сүлд 》  中国世纪魂  том толь бичигт намтарлагдав.
 Төвийн радио хорооны《 Одон мэчид》 болонгийн тусгай сурвалжлагыг хүлээв.
      《  Ураг гэр бүл 》 сэтгүүлд нийтлэгдэв.
Өвөр монголын  өдрийн сонин ба шилийн голын өдрийн сонинд《 Цөс амталсан амьдралын хатуу даваанд найрсан үйлсийн мөр харагднам 》 , 《 Н. Бөххад энэ  жил долоон ном хэвлүүлсэн элбэг хураалттай 》 гэх сурвалжлага нийтлэгдэв.
       Яруу найргийн тухай 《 Эрил сүвэгчлэлийн гурван шат》 , 《 Ахын шаргал алт 》 гэх шүүмжнүүд нийтлэгдэв.

 

 Улаанбаатар хотод болсон олон улсын монгол судлалын холбооны есдүгээр их хуралд гэргий Ганганцэцэгийн хамт

 


 Өвөр Монголын их сургуулийн зочин профессороор уригдсан баярын үед



Улаанбаатар хотод болсон олон улсын монгол судлалын холбоон есдүгээр их хуралд өгүүлэл дэвшүүлж байна



Түүхэч Гэндүнгийн хамт



 Бээжин их сургуулийн Манж судлалын алдарт судлаач профессор Чэн зүн дэ ( баруунаас нэг) , Бээжин их сургуулийн оюунбилиг( Зүүнээс хоёр) ,  Өвөр монголын их сургуулийн түүхч Буяндэлгэр( зүүнээс нэг)



Улаанбаатар хотод болсон олон улсын монгол судлалын  холбоон есдүгээр их хуралын үеэр

 



 Дундад улс тэх  монгол судлалын анхдугаар хуралд



Олон улсын монголын судлалын холбооны 9  дүгээр их хуралд зохиолч М. Дамбаатай хамт байгаа нь



Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын хамт




Ардын зан үйл судлаач Номхоны Бөххад



 
Хоёр     Зохиол  бүтээл жич эмхэтгэн диглэж хэвлүүлсэн ном  бичгийн гарчигийн хэлхээс


      1. 《 Хүлгийн сайхан үүрсээ 》 , Өвөр монголын  багачууд хүүхдийн  хэвлэлийн хороо  хэвлүүлэвхэвлүүлэв . 1993  он ,  ТүнляоТүнляо .  1.5 түмэн үсэг 
      2.《  Зүүдэн халиа》 , Өвөр монголын  хэвлэлийн хороо хэвлүүлэв , 1996  он ,  Хайлаар  3.3 түмэн үсэг  .
      3. 《  Дуут нуур 》  Соринжин бичлэг  Өвөр монголын дуу дүрс шингээлтийн хэвлэлийн хороо , 1995  он , Хөххот Хөххот .
      4. Б. Жадамба , Н. Бөххад , 《 Үзэмчин  аман  үлгэрийнүлгэрийн  чуулган  1  》 , Зүүн Үзэмчин хошууны арад нэрэмжит соёл түүхийн нийгэмлэг хэвлүүлэв  дотоод хэвлэл  , 1986  он  6 түмэн үсэг  .
      5 .Б. Жадамба , Н. Бөххад 《 Үзэмчин домог  1  》 , Зүүн Үзэмчин хошууны арад нэрэмжит соёл түүхийн нийгэмлэг хэвлүүлэв   дотоод хэвлэл  , 1989  он  6 түмэн үсэг  .
      6. Н. Бөххад , Ү. Дамиран, Б. Отгон 《 Үзэмчин  домгууд  2  》 , Өвөр монголын соёлын  хэвлэлийн хороо хэвлүүлэв , 1993  он ,  Хайлаар  13 түмэн үсэг  .
      7.  На. Тэмцэлт , Н. Бөххад 《 Үзэмчин  аман  яруу найргийн сан 》 , Зүүн Үзэмчин хошууны арад нэрэмжит соёл түүхийн нийгэмлэг хэвлүүлэв   дотоод хэвлэл  ,  4.1 түмэн үсэг  .
      8. П.  Төмөр, Н. Бөххад 《 Үзэмчин  бөх  2  》 , Өвөр монголын сонин мэдээ хэвлэлийн товчоо , 1991  он  6 түмэн үсэг  .
     9. Н. Бөххад 《 Дуутнуур сумны түүхэн тойм》 , Дуутнуур сумны ардын засгийн ордон хэвлүүлэв , 1995  он  5.9 түмэн үсэг  .
     10. Н. Бөххад 《 Дуутнуур》  Гацаан түүх  , Зүүн Үзэмчин хошууны арад нэрэмжит соёл түүхийн нийгэмлэг хэвлүүлэв   дотоод хэвлэл  , 1999  он  13.3 түмэн үсэг  .
     11. Н. Бөххад , Ни. Алхбаатар, С. Дэлгэр, Жи. Арааш《 Үзэмчиний цолт хурдан морьд 》 , Өвөр монголын багачууд хүүхдийн  хэвлэлийн хороо хэвлүүлэв , 1999  он , Түнляо  15 түмэн үсэг  .
     12. Н. Бөххад 《 Үзэмчин  овог 》 , Зүүн Үзэмчин хошууны арад нэрэмжит соёл түүхийн нийгэмлэг хэвлүүлэв   дотоод хэвлэл  , 2002  он  5.1 түмэн үсэг  .
     13. Н. Бөххад 《 Шилийн голын сүм хийд 》 , Өвөр монголын соёлын  хэвлэлийн хороо , 1999  он ,  Хайлаар  21.7 түмэн үсэг  .
     14. П. Дугар , Н. Бөххад 《 Нууц тарни машид дэлгэрсэн хийд 》 , Зүүн Үзэмчин хошууны улс төрийн зөвлөлгөөний соёл түүхийн  албан гэр хэвлүүлэв   дотоод хэвлэл  , 2002  он  7.7 түмэн үсэг  .
     15. П. Дугар , Н. Бөххад 《  Цагаан лабайн эгшиг 》 , Зүүн Үзэмчин хошууны улс төрийн зөвлөлгөөний соёл түүхийн  албан гэр хэвлүүлэв   дотоод хэвлэл  , 2002  он  4.7 түмэн үсэг  .
     16.Намжилдорж , Н. Бөххад 《 монгол зан үйлийн судлал 》 , Өвөр монголын ардын хэвлэлийн хороо хэвлүүлэв , 1992  он , Хөххот  17 түмэн үсэг  .
     17.Н. Бөххад ,  П. Төмөр《 Үзэмчин угийн бичиг》 , Ляо нины үндэстний хэвлэлийн хороо хэвлүүлэв , 2003  он ,  Мүгдэн  40 түмэн үсэг  .
     18. Ганганцэцэг, Н. Бөххад 《 Авгын зан ааль》 , Өвөр монголын ардын хэвлэлийн хороо хэвлүүлэв ,2003  он , Хөххот  20 түмэн үсэг  .
     19.Жи. Чулуунарслан, Н. Бөххад 《 Үзэмчин  хуурч Сэрэндонров》 Зүүн Үзэмчин хошууны арад нэрэмжит соёл түүхийн нийгэмлэг хэвлүүлэв   дотоод хэвлэл  , 2001  он  7.2 түмэн үсэг  .
    20 .Н. Бөххад , Ри. Цэцэнт《 Үзэмчин билгийн солонго 》 , Зүүн Үзэмчин хошууны арад нэрэмжит соёл түүхийн нийгэмлэг хэвлүүлэв   дотоод хэвлэл  , 1996  он  1.5 түмэн үсэг  . 
    21. Н. Бөххад ,  Ганганцэцэг 《 Шилийн голын  газрын нэрийн домог 》 , Өвөр монголын соёлын  хэвлэлийн хороо хэвлүүлэв , 2004  он ,  Хайлаар  26 түмэн үсэг  .
     22. Н. Бөххад 《 Үзэмчин  чин ван Содномравтан》 , Зүүн Үзэмчин хошууны соёл түүхийн нийгэмлэг хэвлүүлэв   дотоод хэвлэл  ,2004  он  6.5 түмэн үсэг  .
     23. Н. Бөххад , 《 Үзэмчин бөх  3  》 , Өвөр монголын сонин мэдээ хэвлэлийн товчоо , 2004  он  11.6 түмэн үсэг  .
     24. А. Баатар, Н. Бөххад , 《 Авга Баазарын  аймгийн цадиг 》   дотоод хэвлэл  , 2004  он  5.7 түмэн үсэг  . 
     25 . Н. Бөххад 《 Үзэмчин бөх бөх 》 AGT будагт зурхай Зүүн Үзэмчин хошууны арад нэрэмжит соёл түүхийн нийгэмлэг хэвлүүлэв   дотоод хэвлэл  , 1998  он .
     26.Н. Бөххад , Отгонбаатар, 《 Үзэмчин ардын домогт дуу》 , Өвөр монголын ардын хэвлэлийн хороо хэвлүүлэв , 2005  он , Хөххот  29 түмэн үсэг  .
     27.Н. Бөххад , Б. Сундуй《 Үзэмчин урлагчид 》 , Өвөр монголын ардын хэвлэлийн хороо хэвлүүлэв , 2005  он , Хөххот  25 түмэн үсэг  .
     28.Н. Бөххад ,  Ганганцэцэг 《 Авга аймгийн бичгийн мэргэд》 , Өвөр монголын соёлын  хэвлэлийн хороо , 2006  он ,  Хайлаар  13.4 түмэн үсэг  .
     29. Н. Бөххад 《 Үзэмчин судлал 》 , Өвөр монголын соёлын  хэвлэлийн хороо . 2006  он ,  Хайлаар  60 түмэн үсэг  .
     30. Н. Бөххад , С. Сарансүх, С. Дэлгэр《 Үзэмчин бөх  4  》 , Өвөр монголын соёлын  хэвлэлийн хороо ,2006  он ,  Хайлаар  13 түмэн үсэг  .
     31. Н. Бөххад , 《 Монгол  уртийн дуугийн өлгий-Үзэмчин 》 , Өвөр монголын соёлын  хэвлэлийн хороо , 2006  он ,  Хайлаар  16.5 түмэн үсэг  .
     32. Н. Бөххад , 《 Үзэмчин цадиг 》 , Өвөр монголын соёлын  хэвлэлийн хороо , 2006  он ,  Хайлаар  105.6 түмэн үсэг  .
     33.Н. Бөххад голлон найруулав.《 Өглиг хуруулагч хийд- Мулам ламын хүрээ》 , Өвөр монголын соёлын  хэвлэлийн хороо , 2007  он ,  Хайлаар . 
     34.Н. Бөххад , С. Сарансүх《 Үзэмчин  аман үлгэрийн  чуулган 》 , Өвөр монголын соёлын  хэвлэлийн хороо , 2008  он ,  Хайлаар .
     35.《 Монголын нууц  товчооны шинжлэл 》 , Н. Бөххад зохиов , 2008 , Өвөр монголын соёлын  хэвлэлийн хороо ,  Хайлаар .

  Гурав   Найруулж хэвлүүлсэн ном  бичгийн гарчгийн хэлхээс


    
1 .На. Чулуунбаатар, На. Довдон《 Үзэмчиний  үзүүр сайн малчид》 , Зүүн Үзэмчин хошууны арад нэрэмжит соёл түүхийн нийгэмлэг хэвлүүлэв   дотоод хэвлэл  ,  4.2 түмэн үсэг  .
     2. Б. Отгон , 《 Билгийн цоморлиг》 , Зүүн Үзэмчин хошууны соёл түүхийн нийгэмлэг хэвлүүлэв   дотоод хэвлэл   1 түмэн үсэг  . 
     3. Б. Отгон , 《 Шүлэглэлт онисго》 , Зүүн Үзэмчин хошууны соёл түүхийн нийгэмлэг хэвлүүлэв   дотоод хэвлэл   1.4 түмэн үсэг  .
     4 .Бандрагч, Санжээ, Сэнгээ《 Пуучийн дөрвөн үелэдийн цадиг 》 , Зүүн Үзэмчин хошууны соёл түүхийн нийгэмлэг хэвлүүлэв   дотоод хэвлэл   3.1 түмэн үсэг  .
     5.Го. Рагваа , 《 Үзэмчин монгол  гэр 》 , Өвөр монголын  шинжлэх ухаан  техник мэргэжлийн  хэвлэлийн хороо хэвлүүлэв  11 түмэн үсэг  .
     6 .Харбэх, 《 Билгийн зул 》 , Өвөр монголын соёлын  хэвлэлийн хороо хэвлүүлэв  4 түмэн үсэг  .
     7. Б. Отгон , 《  Үзэмчний уламжлалт зан үйлийн  тэмдэглэл 》   дотоод хэвлэл   3 түмэн үсэг  .
     8. Т. Хаданбаатар, 《 Ардын аман найрагч Баатар тайжийн Аюулгүй》  дотоод хэвлэл  ,  3 түмэн үсэг  .
     9. Б. Отгон , 《 Үзэмчиний  уламжлалт соёл  амьдрал 》   дотоод хэвлэл   2 түмэн үсэг  .
     10. Ү. Хөгжилт,《 Зүүдэнд хоногших дуртгал 》   дотоод хэвлэл   2 түмэн үсэг  .
     11.《Дарма Рангашидээр зуу адиша дур соёрхосон оюун судлах мэсийн хүрдэн хэмээгдэх оршвой》 Гонконг, Тянма хэвлэлийн хороо хэвлүүлэв , 2006  он  3 түмэн үсэг  .
     12.《  Домогт буурал хорвоо》 ,Тянма  хэвлэлийн хороо , 2006  он  10 түмэн үсэг  .

 Хамтийн бүтээл

     1.《 Монгол  үндэстний зан үйлийн нэвтэрхий толь 》  Аж ахуйн бодь  , Өвөр монголын  шинжлэх ухаан  техник мэргэжлийн  хэвлэлийн хороо хэвлүүлэв , 1997  он ,  Улаанхад  150 түмэн үсэг  . 
     2 . 《 Монгол үндэстний идээн ундааны товчоо 》 , Өвөр монголын  шинжлэх ухаан  техник мэргэжлийн  хэвлэлийн хороо хэвлүүлэв ,  Улаанхад  14.1 түмэн үсэг  .
     3.《 Зүүн  үзэмчин хошууны мал аж ахуйн товчоо ойллого》 , Өвөр монголын ардын хэвлэлийн хороо хэвлүүлэв , 2003  он , Хөххот  58 түмэн үсэг  .
     4.《 Зүүн  үзэмчин хошууны гучин таван  жил 》 , Зүүн үзэмчин хошууны ардын засгийн ордон хэвлүүлэв , 1991  он   дотоод хэвлэл   4.6 түмэн үсэг  .
     5 .《 Зүүн Үзэмчин хошууны яруу найргийн түүвэр 》 , Өвөр монголын соёлын  хэвлэлийн хороо хэвлүүлэв , 1996  он ,  Хайлаар  4.8 түмэн үсэг  . 
     6 .《 Шилийн голын  аман зохиолын шилмэл   нэг  》 , Өвөр монголын ардын хэвлэлийн хороо хэвлүүлэв , 2005  он , Хөххот  20.4 түмэн үсэг  .

 Дөрөв    Эрдэм шинжилгээний  өгүүлэлийн гарчигийн хэлхээс

     1.Батмөнх даян хааны мэндэлсэн газар газар 
     2 . Үзэмчин монголчуудын  хэдэн овгийн тухай 
     3 .《 Монголын нууц товчоон 》 дэх 《  Батцагаан 》 гэх нэрийн тухай 
     4. 《 Монголын нууц товчоон 》 дэх 《  Чичугаа 》 , 《 Жархаг 》 гэдэг үгийн тухай  зөвлөх нь
     5. 《 Монголын нууц товчоон 》 дэх 《 Эвэрт өнөгүүн цагаан 》 гэдэг үгийн утга учир
     6.《 Нууц товчоо 》- ны зарим газар усны нэр Үзэмчинтэй холбогдох нь
     7. Эргүүдийг ухчлах нь 
     8. Боросыг өгүүлэх нь
     9. 《 Монголын нууц товчоон 》 дэх Хубхаяа хаана байх вэ ?
    10. 《 Алтан хааны тууж 》- ийн зохиогчид холбогдсон сонин сонсхол 
    11 .Наянтай илдэн ноёны харъят аймгийн тухай түүхийн нэгэн эндүүрэл
    12 .《 Хар цэрэг 》 аймгийг мөрдөх нь
    13. Үзэмчиний 《 Сүнидийн гурван тайжнар 》  аймгийн тухай ажиглалт
    14 . Цахар түмний их нүүдлийн үе дэх Үзэмчин аймаг болон онгон турал ноён
    15 .《 Хэсэг байшингийн монгол бичээс 》 Үзэмчинд холбогдох уу
    16. П. Дугар  болон Үзэмчин судлал
    17. Үзэмчин бөхийн чулуун соёл 
    18. балнууд  овгийн тухай хайлт тэмдэглэл
    19.Үзэмчиний  уламжлалт 《 Газрын нэрийн домог 》- оос эшилж Онгон туралд холбогдох зарим асуудлыг хүндэх нь
    20.Монголчуудын эртний мөргөл шүтлэгийн орон - таван  утайн тухай анхны шинжилгээ
    21.《 Монголын нууц товчоон 》 дэх 《 Бөртэ-чино》 , 《 Гуа-Марал 》 нь  тотем мөн үү
    22 . Цагаан туг сүлд бол Бэлгүүдэй эзний тахисан сүлд мөн
    23.《 Монголын нууц товчоон 》 дэх 《Улаан бургад 》 , 《Мау өндөр》- ийн тухай мөчитхөн өгүүлэх нь
    24 .  Батмөнх даян хааны мэндэлсэн газар худах дэрэстэйн тооринд дахин өгүүлэх нь
    25.Урианханы Хутугт  Шигүши гэгч хэн бэ?
    26.Монгол уртын дуугийн үүсэл ирэл болон  түүний ангилалын тухай мөчитхөн ажиглалт
    27. Монгол уртын дуугийн өлгий-Үзэмчин 
    28. Үзэмчин төр дуу

  Тав   Зан үйлийн судлалын өгүүлэлийн гарчигийн хэлхээс

    1.Үзэмчин овгийн эмхэтгэл
    2 . Үзэмчин монголчуудын энхрийлэх ёсон
    3. Үзэмчиний  хөдөөлөх оршуулгын зан үйл 
    4. Үзэмчин монголчуудын  хонины яс хадгалах зан үйл
    5 .Үзэмчин монголчуудын  овог  тогтоох ёсон
    6. Үзэмчиний сааль агналын зан үйл 
    7. Үзэмчин бөхийн барилдаан үхэртэй холбогдох нь
    8.Үзэмчинчүүдийн ногой шүтэх заншил
    9.Үзэмчинчүүдийн жээ буух зан үйл

 

 

Н. Бөххадын ном зохиолын сонгомол




 Зургаа    Н. Бөххадын цуглуулсан монголын нууц товчоо》-ны олон улс,

олон хэлэн дээрэх хэвлэлийн цуглуулга







  Долоо Н. Бөххадын цуглуулсан《монголын нууц товчоон 》- д холбогдох судалгааны номын цуглуулга


 

<< Арвижихын Цогбаяр алт авчээ Барга Монголчуудын хувцас засал >>
 
мэдээ хайх
сонирхолтой мэдээнүүд
хамгийн олон уншигдсан
  • Үзэмчин Монголчууд
  • Улаанцавын Дөрвөд (Дөрвөн хүүхэдийн аймаг) Монголчууд
  • Хуучид аймгийн тухай товчхон өгүүлэмж
  • Торгууд Монголчууд
  • Их эрдэмтэн Б.Ринчин Хуфангагийн өмнө сунаж мөргөж байжээ
  • Хуучин Баргын тухай
  • БНХАУ-т Монгол, Хамниган хүүхдүүдийн дуу бүжгийн чуулган бий болов
  • Ардын зан үйл судлаач Номхоны Бөххад
  • Д.Цолмон:Баргачууд галаа тойроод зээрэнхийлж бөөрөнхийлж тоглодог
  • Олимпийн алтан медальт монгол залуу Жан Шяо Пин
  • холбогдол бүхүй зүйлүүд
    Copyright 2009-2011 Powered By БНХАУ-ын кирилл үсгйин сайт 中国新蒙古文网